Зүүн бүсийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо
МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна.

Сүхбаатар Альянс Тех Зүүн бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар Альянс Тех, Дунд аймгийн багтай учраа таарсан. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолтоо хийв. Тоглолтын эхнээс Сүхбаатар илүүрхэж тоглосоор өрсөлдөгчө 106:91-ээр буулган авч, цувралд 3-0 яллаа. Ийнхүү Сүхбаатар аймгийн Сүхбаатар Альянс Тех Зүүн бүсийн аваргын төлөө Эрдэнэт хотын Икон багтай өрсөлдөхөөр болов. Сүхбаатарчууд багаараа 49 хувьтай довтолсон нь ялалтын үндэс боллоо. Дундговь багаараа 33 хувьтай довтолсон байна. Сүхбаатараас Карл Блэйр 24 оноо, 14 оновчтой дамжуулалт өгсөн бол  М.Харрис 14 оноо, 9 самбар, Ким Чон Ил 13, Э.Дөлгөөн 10 оноо, 10 самбар авав. Дундговь аймгийн багаас Торан Браун 33, Жэймс Криксэй 20, Анар 14 авсан ч бусад нь тун хангалтгүй байлаа. Зүүн бүсийн аваргын төлөөх цуврал маргааш буюу пүрэв гарагт эхэлнэ.

Ховд Алтайн аргаль цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ



Баруун бүсийн плей-оффыг эхни даваанд оноолт таарсан Ховд аймгийн Ховд Алтайн Аргаль, Хөвсгөл аймгийн Хөвсгөл Нэг Үе багийн цуврал 1-1 болон тэнцээд байсан юм. Цувралын гурав дахь тоглолт өчигдөр боллоо. Тоглолтын эхнээс хоёр баг тэнцүүхэн өрсөлдөв. Гэхдээ гуравдугаар үед ОУХМ Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр, П.Болортулга нарын шилдгүүдтэй Ховд Алтайн Аргаль үнэхээр гайхалтай тоглосон юм. Улмаар тэд 15 онооны тэргүүллийг авлаа.  Ийнхүү Ховд давамгайллаа хадгалан өрсөлдөгчөө 111:85-аар буулган авч, цувралыг 2-1 болгон тэргүүлж эхлэв. Ховд аймгийн багаараа 42 хувьтай довтолсон бол Хөвсгөл 37 хувьтай довтолжээ. Тус тоглолтод Ховд аймгийн багаас Д.Мөнхтүвшин 26, Б.Болдбаатар 16, А.Томас 15, Д.Лавес 14 оноо, 8 самбар, 8 хаалт хийжээ. Ховд легионер тоглогч Д.Лавесийн үр дүнтэй тоглолт багийнхаа ялалтад чухал нөлөө үзүүлсэн юм. Хөвсгөл Нэг Үе багаас Б.Наранбаатар 18, Цэлмэг 16, Чой Рю Ри 13 оноо авчээ. Хөвсгөл аймгйин баг хожигдох эрхгүй боллоо. Хоёр багийн цувралын дараагийн тулаан маргааш болно.
Б.Орхон
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.