АТГ-аас хууль зөрсөн албан тушаалтанд хариуцлага тооцжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарын Хувийн ашиг сонирхол хөрөнгө, орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудлыг хянан шалгажээ.

Г.Отгонбаатар нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн их хэмжээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг хуулийн хугацаанаас 57 хоног хоцроож мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн, мөн өөрийн төрсөн дүүг томилохдоо “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлээгүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тус тус зөрчсөн байна.

Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар хандсаны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хууль зөрчсөн буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорнодын иргэн 2017-02-06 01:20:31
    Эхнэрийнхээ ажилладаг газарын хүмүүсийг станцын мөнгөөр шагнасан 800,000-аар гээд л ажилчид нь ярьдаг юм билээ. Их л ашиг сонирхолтой нөхөр юмаа
    103.10.23.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин. 2017-02-05 14:33:13
    Болор гэж ямар гишүүн байна аа.Манай аймгаас гарсан юм уу.Нэг бол Болорчулуун юм уу.Нэр усыг нь бүрэн дүүрэн бичиж болно доо
    182.160.5.27
    Мэдэгдсэн Хариулах
  • МАН арай ч дээ 2017-02-02 06:21:26
    Энэ нөхөр анх томилогдохдоо л УИХ-ын гишүүний худ ураг гээд бөөн юм болж байсан. Саяхан томилогдчоод арай л юмаа. МАН арай л байна шүү
    59.153.87.23
    Мэдэгдсэн Хариулах
  • DORSUKHE kompanitai 2017-02-01 15:12:03
    DORSUKHE gdg tsaxilgaan, dulaanii zuwshuurultui kompanitai. Uuruu Suxbaatariin garaltai, TUZ-iin darga xuuxenni bas Sukhbaatariinx. Namaig xench yaj ch chadaxgu...
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-01 14:29:46
    Yynees gadna hurungu zavshsan tuhai olon medeellyyd yarigdaad bh shig bsan da
    59.153.87.60
    Мэдэгдсэн Хариулах