Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт явагджээ
БСШУСЯ-наас зарласан Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах журмын дагуу чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт боллоо. 2017 оны 01-р сарын 30-ны өдөр МЧБХ-ны сургалт дасгалжуулалт, техникийн түр зөвлөлөөс зохион явуулсан сонгон шалгаруулалтанд чөлөөт бөхийн 11 дасгалжуулагч мэргэжлийн ур чадварын шалгалт болон шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмын 2-р бүлгийн шалгалтаас бусад шаардлагуудын дагуу сонгон шалгаруулалтад оролцлоо.
 
Шалгаруулалтад дараах дасгалжуулагчид өндөр оноо авсан байна.
 
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч: “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга
Эрэгтэй шигшээ баг: ОУХМ Б.Батзориг
Эмэгтэй шигшээ баг: “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан
Залуучуудын шигшээ баг: “Хангарьд” клубийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр
 нарыг шалгаруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүлэхээр болсон байна.
 
Токио-2020 олимпийн циклэд ажиллах чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтаар шалгарсан дасгалжуулагчдыг БСШУСЯ-ны спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл эцэслэн батална.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • pkxny 2017-02-01 04:07:36
    Сонгон шалгаруулалт гэж хөгийн юм болж байна.рДандаа хор.Компьютор,англи хэл шалгалт гаднаас тусгайлан авчирсан танил багш гээд л хор эхэлнэ.Орос,испан,франц хэ...
    66.181.186.126
    Мэдэгдсэн Хариулах