Доналд Трамп хоёр ч чухал албан тушаалтнаа халлаа

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийнх нь зарлигийг биелүүлээгүй гэх шалтгаанаар Ерөнхий прокуророо ажлаас нь халжээ. Тэрбээр энэ сарын 20-нд тангараг өргөснөөсөө хойш долоо хоногийн дотор 14 зарлигт гарын үсэг зурж, өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн амжилтыг давсан. Түүний гаргасан шийдвэрүүд дунд лалын шашинт долоон орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг хориглох зарлиг багтаж байсан юм. Доналд Трампын хувьд эл шийдвэрээ “АНУ-ыг алан хядагчдаас хамгаалах алхам” хэмээн тайлбарласан байдаг. Шүүмжлэл дагуулсан Трампын зарлигт АНУ 120 хоногийн хугацаанд дүрвэгсдийг хүлээн авахгүй байх, лалын шашинтай Ирак, Иран, Сири тэргүүтэй орны долоон орны иргэдэд 90 хоногийн турш виз олгохгүй байх зэрэг асуудал багтсан байсан юм.

Тэгвэл Трампын зарлигийг биелүүлэхгүй байх  чиглэлийг Хууль зүйн яамны хуульчид өгсөн гэх шалт­гаа­наар Ерөнхий Прокурорын үүрэг гүйцэтгэгч  Салли Йейтесийг огцруулжээ.  Цагаан ордноос мэдээлснээр “Салли Йейтес Нэгдсэн улсын нийт хотын иргэдийг тер­рориз­моос хамгаалах тухай Ерөн­хий­лөг­чийн зарли­гийг биелүүлэхээс татгалзаж, Хууль зүйн яамнаас урвасан” гэх шалтгаанаар албан тушаалаасаа бууж буй аж. 

Ерөнхийлөгч Трамп түүнийг огцруулж,  Виржиниа мужийн прокурор Дана Боентег Ерөнхий прокурорын түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Доналд Трампын Ерөнхий прокурорын албан тушаалд дэвшүүлсэн сенатч Жефф Сэшнсийг сенатын танхимын гишүүд эцэслэн шийдэх хүртэл Дана Бенте ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэх аж. Салли Йейтес өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын үед мөн яамны Ерөнхий Прокуророор ажиллаж байсан бөгөөд Доналд Трампын дэвшүүлсэн шинэ Ерөнхий Прокурорыг конгресс батлах хүртэлх хугацаанд мөн яамны тэргүүний үүргийг гүйцэтгэх байсан юм. 

Тэрбээр яамны албан тушаалтнуудад захидал илгээж, түүндээ  энэ удаагийн Ерөнхийлөгчийн зарлигт хууль ёсонд нийцэж буй эсэхэд эргэлзэж байгаа  гэдгээ тусгасан байжээ. Иран, Ирак, Ливи, Сомали, Судан, Сири болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын ард иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг түр хориглох тухай зарлигийг Д.Трамп гаргасныг АНУ болон дэлхийн бусад улс оронд эрс эсэргүүцэж байгаа юм.

Түүнчлэн, Доналд Трамп Дотоодын Аюулаас хамгаалах яамны Цагаачлал, гаалийн хэлтсийн даргын албыг  түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Даниэл Рагсдалийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Гэхдээ халах болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Улмаар түүний оронд Томас Хоманыг томилжээ. Шинэхэн албан тушаалд томилогдсон Томас “АНУ-ын ашиг сонирхолд нийцүүлэн цагаачлалын хуулийг хэрэгжүүлэх болно” хэмээн амласан байх юм.

Ямартай ч, Трамп Т.Хоманыг тус албан тушаалд томилсноор сонгуулийн сурталчилгааны үеэр амлаж байсан хууль бусаар эдүгээ тус улсад амьдарч буй 11 сая цагаач иргэдийг нутгаасаа хөөх амлалтаа биелүүлэх боломжийг бий болгож буй нэг хэлбэр хэмээн зарим эх сурвалж онцолж байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн кабинет өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон цагаач иргэдийг албан гаргахад анхаарлаа хандуулахаа тодотгож байсан удаатай.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-01 03:21:40
    Обамагын шээс ажилаа өгөх хоорондоо хорлох гэж үздэг бас. Ийм юм зөндөө гарна даа
    202.9.40.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-01 03:17:19
    Хүзүүгүй толгой чи албаа өгөөд Америкт очих ч өнгөрлөө дөө
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • e 2017-02-01 02:43:48
    mongoltoi tostei bolj ehelj bh chn vee ene amerik
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах