Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ГАЙ

Цалингийн доод хэмжээг 2013 онд нэмж, 192 мянган төгрөг болгож байсан билээ. Түүнээс хойш өөрчлөгдөхгүй явсаар энэ оны нэгдүгээр сарын 01-ий өдрөөс 240 мянга болж нэмэгдсэн. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхийг удаа дараа шаардсаар байж 25 хувиар өсгөхөөр болсон. Ингээд л энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдчихээд байна. Харин цалингийн доод хэмжээ нэмэгдлээ гээд ард түмний амьдралд хэрэг болов уу. Цалин нэмэгдсэн бил үү, үгүй. Нэмэр болохоосоо илүүтэй том гай л боллоо.

Мэдээж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зааж өгөх ёстой л доо. Тэгээд тэр нь гайгүй өндөр байвал хөдөлмөр эрхэлж байгаа хүнд хэрэгтэй. Ядаж л ямар ч ажил хийсэн сардаа 240 мянгаас доош цалин авахгүй гэсэн үг. Мөн ажил олгогч хуулийнхаа дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин өгч болохгүй. Гэхдээ өнөө цагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцэхээр цалин өгдөг газар гэж байхгүй шүү дээ. Яах вэ, зарим хувийн байгууллагууд хүн амын орлогын албан татвар болоод нийгмийн даатгалын шимтгэлээс зугтах гэж цалингийн доод хэмжээгээр үндсэн цалин гэж өгдөг. Бусад цалингаа шагнал, урамшууллын маягаар олгодог байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ тийм газар ч одоо ховор. Хүн бүр үндсэн цалингаа өндөр байлгаж, банкнаас зээл авч, амьдрал ахуйдаа хэрэгтэй зүйлээ зохицуулахыг эрмэлздэг болсон. Тийм болохоор цалингийн доод хэмжээгээр ойр ойрхон оролдоод байх нь тийм ч үр дүнтэй биш. Тэр дундаа энэ удаагийнх шиг хэний ч цалин нэмэгдэхгүй үед бол бүр гай болж гүйцлээ. Цалингийн доод хэмжээ нэмэгдсэнээр бүх төрлийн торгууль өссөн.

Цалингийн доод хэмжээтэй уялдуулж тогтоосон бүх торгууль, төлбөр шүү. Дээрээс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Зах, худалдааны төвд үнэ нь нэмэгдээгүй бараа тун ховор байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр л. Арай л автобус унааны тасалбарын үнэ л нэмэгдсэнгүй. Ингээд л иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдлийн шуурганд өртөж, хохирсоор. Өнөөдрийг хүртэл хэний ч цалин нэмэгдээгүй л байна. Ядаж байхад манайхан замын хөдөлгөөний дүрэм биелүүлэхдээ ч мууг хэлэх үү, торгууль нь нэмэгдээд үгээ хэлж байх шиг байна.

Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэмцэн барин нэмсэн нь цаанаа нарийн учиртай байсан юм биш үү. Тэртэй тэргүй өнгөрсөн жил улсын эдийн засаг хэцүүхэн байсан. Энэ онд улам л дордоно гэдгийг дээр доргүй л мэдэж байсан. Үйлдвэрчний эвлэлийнхэн хэчнээн бархирлаа гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхгүй байж болох л байсан. Гэвч нэмсэн. Магадгүй улсын төсөвт орох торгууль мөнгийг нэмэгдүүлэх арга байсан юм биш үү.

Тэртэй тэргүй замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой бүхий л торгууль цалингийн доод хэмжээтэй уялдаатай учраас нэмэгдвэл дагаад улсын орлого өсөөд л явчихна. 25 хувиар шүү дээ. Гол зорилго ингээд биеллээ. Харин өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлгөхөөр цалин жаахан нэмэгддэг байсан уламжлалыг энэ удаад халсан. Эдийн засаг хямралтай, улс орон их хэмжээний өр төлөх учраас төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гээд л гүйцээ. Төрийн албаны цалин нэмэгдэхгүй болохоор хувийн хэвшлийнхэн цалингаа нэмнэ гэж юу байх вэ. Ингээд л төр цалингийн цэсийг нэмэхгүйгээр торгуулиас орох орлогыг өсгөж чадлаа. Сайхан л арга.

Шатахууны үнэ буурахгүй гэж үү

Засгийн газар ээлжит хуралдаанаараа Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төг­рө­гийн ханшийн уналттай хол­бог­дуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээг­дэхүүнд ногдуулах Онц­гой албан татварын хэмжээг буу­руулах шийдвэр гаргасан.  Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс  50 мянга болгож, гурав дахин бууруулсан. Бүр  90-ээс дээш октантайг 160 мянган төгрөгөөс 30 мянга болгож, тав дахин бууруулчихлаа. Тэгвэл  дизелийн түлшинд ногдох татвар 180 мянган төгрөг байсныг 70 мянга болгож бууруулсан. 

Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах хэдий ч шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байгаа юм билээ. Ер нь Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг өмнө нь хоёр ч удаа бууруулаад байсан юм. 

Тэгвэл энэ удаад нэлээд дорвитой буурууллаа. Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа. Оны өмнөхөн нэг баррель нефть 50 ам.долларыг давж зарагдсан. Дээрээс нь манайд ам.долларын ханш нэлээд өсч байгаа. Тийм болохоор шатахууны үнэ өсөх нөхцөл байдал бий болсон гэж болно л доо. Тиймээс нэгэнт бага ч болов  буурсан шатахууныхаа үнийг буцаагаад өсгөчихгүй байх шаардлага байгаа байх.

Гэхдээ онцгой албан татварууд гурав, бүр цаашлаад тав дахин буурлаа. Энэ хэмжээнд онцгой албан татварыг бууруулахад шатахууны үнийг өсгөхгүй барих битгий хэл бүр буурч болох ч дүр зураг харагдаад байгаа юм. Эрх баригчид яах вэ, шатахууны үнийг өсгөхгүй гэж хэлээд л гүйцээ. Гэтэл үүний цаана өөр ашиг сонирхол ч байхыг үгүйсгэхгүй. Ерөөсөө Монголын ихэнх шатахуун импортлогчид МАН-ын “лого”-той. Тийм болохоор онцгой албан татварыг тултал нь буулгаж байгаад ашиг орлогыг нь жаахан нэмж өгөх гэж байж ч болох. Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байгаа. Удахгүй ил, далд сурталчилгаа хийгээд эхэлнэ. Тийм болохоор мөнгө хөрөнгө намуудад чухал хэрэгтэй.

Тэр мөнгөнийхөө заримыг нь босгох арга онцгой албан татварын бууралт ч байж болох юм. Мэдээж шатахууны үнийн өсөлтөө хязгаарлаж таарна. Улмаар давхар “цохилт” хийх боломж ч байгаа. Уг нь бол шатахууны үнэ буурсан бол хэрэгтэй байсан юм. Дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч буурах боломжтой. Үгүй юм гэхэд иргэдийн халааснаас гарч байгаа мөнгө бага ч болов хэмнэгдэнэ. Гэвч тийм зүйл болохгүй нь бололтой. Одоо яах вэ, шатахууны үнэ нэмэгдээгүй нь их юм гэж хөөрөөд л сууж байхаас. Цалингийн доод хэмжээнээс болоод бүх торгууль, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихээд байхад бас шатахууны үнэ өсчихвөл хэцүүдэнэ биз дээ, энэ чинь.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hun  2017-02-02 10:32:12
    tsalin unendee nemegdeegui shuu dee.huuchin $iin hansh baga bhad tsaliin dood hemjee 90 $ tentsej blaa.. odoo 240,000 bas l 90 $ tentsej bna ,
    179.111.205.168
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-01 10:30:44
    zov oo tsalin baga tolbor ondor arai ch dee tsalingaa nemeed tolboroo bodoo...
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-02-01 05:48:29
    ҮЭ-ийнхэн орилсны зоргоор Засгийн газар нь дальдчин хульчиганаж нийгэм, иргэдээ хохироодгоо болимоор юм!! Ж.Эрдэнэбат залуу хүн байна, зоригтойхон ажиллаарай!!!...
    150.129.143.165
    Мэдэгдсэн Хариулах
  • цогоо 2017-02-01 04:39:02
    торгуулийг цалингийн доод хэмжээтэй уялдуулдаг нь буруу нэг хууль гарахаар өөр олон хуулиа өөрчлөх болчихоод байна энэ сэтгүүлч зөв сэдэв хөнджээ
    202.179.23.125
    Мэдэгдсэн Хариулах
    • 999 2017-02-01 09:24:29
      бас хулгайч нарт ашигтай болжээ
      203.91.118.180
      Мэдэгдсэн Хариулах
  • Durakuud 2017-02-01 04:30:32
    zalingiin dood hemjee ossonoor tatwar8 torguuli ni nemegdeed l shimtel, huraamj ni nemegdeed l ulam ih daramt bodog shuu dee shal demii sudalgaagui yum hihee b...
    49.0.186.64
    Мэдэгдсэн Хариулах
  • 555 2017-02-01 04:22:55
    Ядмагхан,тулга тойрсон гэх үүдээ тун ч санхүү эдийн засгийн тооцоолол муутай хүн юм аа даа.Дахиад жаахан бодож байгаад эерэг талаас нь нэг харвал яах бол.... ...
    202.9.43.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-01 04:14:49
    За өнөөх л Пунцагболд чи нэрээ тавиагүй байсан ч чиний бичсэн юм танил болжээ, чи яасан ч эрүүл биш, ийм өвчтэй хүмүүс байдаг юм, яг юу гэж нэрлэдгийг мэдэхгүй ...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Chuhakhamaa 2017-02-01 05:46:15
      tehh
      211.15.49.198
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-02-01 03:10:57
    Торгууль бол заримдаа шал худлаа юм хурааж аваад байна аа.
    122.201.23.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-01 02:41:11
    Энэ гайгаар чинь бүх төрлийн нийгмийн даатгалууд өсч ажилтгүй хүмүүс хохмирч байна. Эрүүл мэндийн даатгал болон сайн дурын даатгалын учрыг олж өгөөч төр засгаа
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2017-02-01 02:32:51
    Ядмагхан сэтгүүлчийн л санаа юм даа тэтгэвэр цалин өсхөөр үүнээс болж барааны үнэ өсслөө гэдэгсэн одоо цалингийн доод хэмжээнээс болсон гэнэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах