“Эрдэнэт”-ийн 51 хувийг С.Баярын үед тавиад туучихсан юм биш үү
Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн эзэмшиж ирсэн. УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Монголын эзэмшилд байгаа эсэх талаарх эргэлзээ төрүүлэх мэдэгдлийг хийх болов. Өчигдөр тэрбээр бүлгийн хуралдааныхаа дараа хэвлэлүүдэд мэдээлэл хийхдээ “ “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудал  яагаад яригдахгүй байна вэ?  Арбитрийн шүүхин шийдвэр гарсан байгаа гэсэн мэдээлэл ирээд байна. “Эрдэнэт”-д ил далд бизнесийн шахаа хийгддэг гэдэг. Тиймээс өнөөдөр энэ талаар шалгах шаардлагатай гэж үзэж байгаа” гэсэн юм.

Тэгвэл энэ хардлага нь “Жаст”-ын хэмээх Ш.Батхүүд Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаж өгч “Эрдэнэт” үйлдвэрийг  хувийн компани шигээ гаднын компанид барьцаалж асар их зээл авсанаас үүдэлтэй. Бүр тодруулбал,  Английн алдарт “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 109 сая ам.доллар зээлчихээд төлж барагдуулаагүй учир тус банкны мэдэлд “Эрдэнэт”-ийн 51 хувь орчихож байгаа юм биш үү хэмээх хардлага үүсээд байгаа юм.  Энэ бол С.Баярын мандан бадарч явах  үеийн түүх.

"Жаст" группийн захирал Ш.Батхүү 2009 онд тус зээлийг зургаан жилийн хугацаатайгаар авсан байдаг. Ингэхдээ зээлийг гурван үе шаттайгаар авсан аж.

Энэ талаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн /2015.03.30/ хэвлэлд ““Жаст” групптэй холбоотой асуудал, Олон улсын “Стандарт” банктай холбоотой маргаан одоо хүртэл үргэлжилж байгаа. Манайхаас гаргасан баталгаа хуурамч гарын үсэгтэй гэдэг байдлаар бид бүх материалаа бүрдүүлээд явж байгаа. Манай үйлдвэрээс их хэмжээний зардал гарсан. Лондонгийн Арбитрын шүүх дээр маргалдаж байгаа. Ирэх долдугаар сард энэ шүүх хурал болж эцсийн байдлаар шийдвэрлэгдэх байх. Өмгөөлөлтэй холбоотой асуудал учраас хөрөнгийн хэмжээг нууцлах ёстой. Лондонгийн Арбитр дээр маргалдаж байгаа учраас Олон улсын өмгөөлөгчтэй гэрээ хийж өмгөөлүүлж байгаа. Тэгэхээр өмгөөлөгч компанийн зардлын асуудал бидний хооронд гэрээгээр зохицуулагдаад явж байгаа учраас зардлыг олон нийтэд мэдээлэх боломжгүй байна. Шүүх хурлын шийдвэр гарахаар өмгөөллийн зардлаа нөгөө талаасаа нэхэмжлэх боломжтой байдаг. Тэр үед албан ёсоор зарлагдана” гэжээ.

Үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн ч Монголчууд энэ шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэлгүй байна.
Шүүхийн шийдвэрээр Монголын “Эрдэнэт” үйлдвэр нь 51 сая ам долларыг хүүтэй, алдангитай нь төлөхөөр болсон тухай албан бус мэдээлэл байгаа. Мөн шүүх ажиллагаанд зарцуулсан Өмнөд Африкийн “Стандарт” банкны үйлчилгээний хөлсийг “Эрдэнэт” үйлдвэр төлсөн тухай Ц. Даваасүрэн захирал цухас дурдсан. Гэвч энэ бүхэн нь "Жаст" компаний тавьсан өр.

Харин одоо АН-аас хоосон авдар хүлээж авсан МАН-ынхан шүүхийн шийдвэр дагуу 51 сая ам долларыг хүүтэй, алдангитай нь төлөх чадвар байгаа эсэх нь  эргэлзээ дагуулж байна.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-03-03 03:52:55
    ЭНЭ МЭТИЙН ЛУЙВАРЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЧИХ ААВЫН ХҮҮ ХААНА ЯВНАА ??????
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-02-02 07:32:37
    Unen yum bol hariutslaga tootsuulah heregtei biz de.
    66.181.187.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-01 10:01:45
    Хуурамч баримттай юм бол Эрдэнэтийг юу гэж авч чадах юм бэ. Мөнгөө өгсөн банкны буруу л байна ш дээ.
    202.21.106.158
    Мэдэгдсэн Хариулах
  • хахаха 2017-02-01 09:18:55
    МАН хэзээ хоолтой авдар хүлээлгэж өгсөн юм Таван толгойг барьцаалж Хятадуудаас мөнгө зээлж сонгуулийн амлалтаа биелүүлж байсан засаг хоолтой байсан уу.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-01 09:03:06
    С Баярын идэж уусан болон бусад нөхдүүдийн хувьдаа ашигласан энэ мөнгө өрийг Осоргаравын санаачлагыг дэмжиж хүн бүрээр төлүүлж өрийг тэглэе. Монгол улсаа авар
    66.181.190.206
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-01 08:36:17
    Үйлдвэрийг нүүлгэж чадахгүй болоод л үлдээсэн юм байна л даа
    139.5.218.33
    Мэдэгдсэн Хариулах
  • ogii 2017-02-01 07:10:47
    Баяр Оюутолгойн гэрээг зурж ба энэ биеэрээ хариуцна гээд байсан.ӨӨрөө америкт маш олон хаус худалдан авсан гээд цахим ертөнцөөр шуугиад байсан үүнд Ардын нам
    202.55.190.34
    Мэдэгдсэн Хариулах
  • chono 2017-02-01 07:06:52
    KHAN resorce .... 70 say ... JUST ... 100.... OT avilga eo bayr novshiig avchirj shalgaachee pizdaa
    103.229.123.26
    Мэдэгдсэн Хариулах
  • буцааж авахдаа хуулийн дагуу бол болно ш 2017-02-01 05:48:36
    эрдэнэтийг авах гэсэн хүмүүсээс шидсэн чулуу юм биш үү эрхэм сэтгүүлчид минь ээ ард олныхоо төлөө бас дуу хоолойгоо гаргаач
    103.194.176.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongoljingoo 2017-02-01 05:17:29
    Novshinn hognuud yumaa, Bathuug ATG-d duudaj todruulah heregtei
    103.212.116.63
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-02-01 05:00:15
    ulsiin medliin gazriig huvi kampand barctaa ogchiheed man gemgui meden budliad huviin omchid ochsong erduulj avach bas neg ni luivardaj avah g...
    66.181.184.108
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-02-01 04:35:29
    Offshorchidiin mongiig huraaj Ulsiinhaa oriig daraad zaana ni hangalttai mongo uldene teruuniig ni buteen baiguulaltdaa zarzuulay !!
    49.0.186.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочид  2017-02-01 04:08:28
    УРАНЫ ЛИЦЕНЦЭЭ ХУРААЛГАСАН ГЭЖ НЭГ КОМПАНИ МАНАЙ УЛСААС 70 САЯ $ ШҮҮХЛЭЭД АВСАНЫ ХЭД НЬ БАЯРЫН ХАЛААСРУУ ОРСОН НЬ ОНЬСОГО . ЯДАРСАН МОНГОЛ ШҮҮ ДЭЭ УГ НЬ
    43.242.243.219
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-01 02:34:15
    Баярын хөрөнгийг хураа. Энэ ер нь бас хэцүү хүн юмаа.
    122.201.23.66
    Мэдэгдсэн Хариулах
  • боль 2017-02-01 01:54:14
    Худалдаа хөгжлийн банкнаас чулуу шидээд байнаа даа
    202.131.248.178
    Мэдэгдсэн Хариулах