“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулжээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БОАЖ-ын сайдаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нар багтсан юм. БОАЖЯ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ажлын хэсгийн ахлагч, сайд Д.Оюунхорол өчигдөр Ерөнхий сайдад танилцууллаа.

Ажлын хэсэг “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж дууссан байна. Хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглож, агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурах юм.

Ажлын хэсэг цаашид агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг нийтэд танилцуулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг БЗД, СХД, Чингэлтэй дүүрэгт байгуулахаар судалж байна. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулах хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, яамны цахим хуудсанд байршуулан нийтээс санал авч эхэлжээ.

Хоёрдугаар сарын нэгнээс гэр хорооллын нутаг дэвсгэрт “Агаарын бохирдлын хяналт” мониторинг явуулж, дугуй, ажилласан тос зэрэг хаягдал шатааж байгаа эсэхийг хянан, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн судалгааг нягтлах юм. Мөн зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, цахилгаан халаагуур, шөнийн тарифт тоолуур зэргийг худалдан авах айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг боловсруулж байна.

Үүний зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх талаар судалж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Утаагүй зуухыг хийгээд тараачихсан. Одоо 2017-02-01 06:51:05
    Утаагүй зуухыг хийгээд тараачихсан. Одоо УТААГҮЙ түлшийг нь хийлгээч. БИО - ТҮЛШ хийдэг хэдхэн ХЭАА-г тордчихвол УТАА багасана шдэ
    202.21.106.160
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-01 01:31:46
    АМ МЭХ
    150.129.140.54
    Мэдэгдсэн Хариулах