ХОМ-ийн бүрдүүлэлт 49.4 хувьтай байна

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Төрийн болон нутгийн захиргааны нийт 106 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар 2017 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 39,600 орчим албан тушаалтнаас энэ сарын 31-ний байдлаар 19.571 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 49,4  хувьтай байна.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 291 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 287 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн-5, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд-5,  Засгийн газрын гишүүн-3, бусад-36 нийт 61 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 20,9% хувьтай байна. 

Мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхаарууллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.