Универсиад: Ч.Отгонцэцэг 38 дугаар байрт шалгарлаа

Казакстаны Алмата хотноо "Универсиад 2017" наадам болж байна. Тус тэмцээнд оролцож буй манай цанын тамирчид өнөөдөр сонгомол болон тэших техниктэй холимог уралдааны эрэгтэй 10км, эмэгтэй 5км-т уралдлаа. Эмэгтэйчүүдийн 5 км-ийн уралдаанд нийт 62 тамирчин гараанд гарснаас,

  • Ч.Отгонцэцэг 18:40.3 секундийн амжилтаар 38 дугаар байр
  • А.Энхтуул 19:27.7 секундээр 46 дүгээр байр
  • Б.Дэлгэрмаа 22:13.1 секундийн амжилтаар 57 дугаар байрт тус тус шалгарчээ.

Эрэгтэйчүүдийн 10км-ийн зайн уралдаанд нийт 81 тамирчин уралдсанаас
 
  • Б.Ачбадрах 32:59.6 секунд уралдаж 56 дугаар байр,
  • Б.Амарсанаа 36:34.1 амжилтаар 73 дүгээр байр,
  • У.Батжаргал 38:03.2 амжилтаар 76 дугаар байрт шалгарсан байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.