Сараагийн “Аргагүй амраг” 20-н жилийн дараа ил гарав
Поп хатагтай МУГЖ Б.Сарантуяа ардын дууны этник тоглолт “Аргагүй амраг”-аа 20-н жилийн дараа ахин тайзнаа тавих таатай мэдээ дуулгая.
 
Нэгэн цагт Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсан ч поп хатагтайг өндрөөр үнэлж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Сараа бол 20-р зууны Монголын рок попын шилдэг дуучин.
 
Хамгийн гол нь дуулах ур чадварыг бүрэн эзэмшсэн. Ялангуяа “Аргагүй амраг”-ийг урлаж дуулсан нь үгээр хэлэхийн аргагүй” гэж хэлсэн удаатай. Ер нь үе үеийн дуучид ялангуяа баргийн эмэгтэй хүн “Гоолингоо” дууг дуулдаггүй, нарийн учир уялдаатай, олон нугалааг шаглаж дуулахаас гадна хоолойн чадал шаарддаг гэдэг. Тухайн үед поп хатагтай Б.Сараа “Гоолингоо”-г өөрийн хоолойгоор дахин амьдруулах зориг гаргаж Монголын радиогийн алтан фондоос АЖ Д.Ичинхорлоо агсны дуулсан эх хувилбарыг нь авч сонсоод шаглаж дуулахын тулд шаггүй сургуулилт хийсэн түүхтэй юм билээ. Хамгийн гол нь “Гоолингоо” дуунаас гадна олон сайхан ардын дууг түүхийн шаргал хуудсанд элэгдэж, мартагдахаас аварсан хүн бол яалт ч үгүй поп хатагтай Б.Сараа. Хоолойн чадлаас гадна дууны дотоод гоо сайхныг мэдэрч, илэрхийлдгээрээ урлагийн томчуудаас энэ мэт өндөр үнэлгээ авахад “Аргагүй амраг” тоглолт хүчтэй нөлөөлсөн.
 
Тиймдээ ч тухайн үед тоглолтын билет 20-н доллараар зарагдсан ч үзэгчид СТӨ-г өргөж явах нь холгүй оочер дараалал үүсч, рекорд тогтоож байлаа. Тэгвэл энэ удаа “Аргагүй амраг” тоглолтын билет 50,000-70,000-н төгрөг бөгөөд худалдаанд гарсан даруйдаа тал хувь нь дууссан гэнэ шүү. Монголын №1 продакшн On&Off поп хатагтайн тоглолтыг хариуцаж байгаа бөгөөд Corporate convention center-т njth сарын 10-ны 19-н цагт ганцхан удаа тоглогдох аж. Монголчууд хошин шогийн тоглолтоос өөр үзэх үзвэргүй, уйдаж залхаад байгаа энэ үед“Аргагүй амраг” ёстой л цаг үеэ мэдэрч чадлаа.
 
Яг үнэндээ Б.Сараагийн фэнүүд хамгийн азтай нь. 30-н жил тасралтгүй уран бүтээл хийсэн, зүгээр суудаггүй, жил бүр тоглолт хийдэг үүн шиг дуучин үгүй гэвэл хэтрүүлсэн болохгүй. Аргагүй л “юугаар баян, түүгээрээ дайлна” гэгчээр хэдий СТӨ-ний дэд захирал болсон ч хажуугаар нь уран бүтээлээ орхилгүй, үзэгч олноо уйдаадаггүй хэвээрээ шив. Ийм л болохоор ард түмэн түүнд хайртай байдаг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ymarhan 2017-08-13 08:30:31
    huhii nohor bulaana hunii duu hulgai huuni saraa ichmeer um narangiin duulah gej baicangoolingoog bulaaj duulcan duulanh gej elgiine bogchii donton
  • serchmaa 2017-08-13 08:06:14
    duulah gej hooloi ni hurehgui booj uheh gej baigaag ni ichmeer um dandaa am barij duuldag buzar hogshin ykut awgai hunii duu hulgai hiij duuldag shiwshig
  • Оюунаа 2017-02-05 13:50:05
    Мундаг дуучин шүү. Хамгийн анхны Инээмтгий хүн тоглолтыг нь СТӨ-нд үзэж байлаа.
  • gana 2017-02-01 06:44:24
    booj vheh gej baigaa yamaa shig duugardag ehe avgaig sonsodog humuusiig gaihaad baidag yum.kkk
  • иргэн 2017-01-31 16:46:10
    чадалтайч эмэгтэй чадварлаг ч дуучин
  • ZOCHIN 2017-01-31 10:22:40
    ENE EMEGTEI SOELYN TUV URGUUNII DED DARGA XIIJ BAIGAA XEVEEREE YU ? BOLISON UU ?
  • ENE TENEG AVGAI DURA 2017-01-31 10:04:04
    ENE TENEG CHAVGANTS-DURAGIIN DUUG HEN ODOO SONSOH VEE DEE. TER YAKUT RUUGAA ZAILVAL TAARAN, YAKUT YANHAN-BANZAL.
    • zochin 2017-02-01 03:11:19
      oorooi l sonsohgui baina biz. humuus sonsoh geed bilet ni zaragdaad baigaa yum bish uu.