Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс 150 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн гэв
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор хуулийн төслийг боловсруулсан билээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ жил Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хэдэн төгрөг орж ирэхийг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг тодорхой болгох хэрэгтэйг анхааруулж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, “Одоогоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс 1590 орчим санал, 150 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байгаа. 2017 онд 20 орчим тэрбум төгрөг орж ирэх хэдий ч зээлийн эх үүсвэр хүндрэлтэй байгаа. Бидний хувьд хуулийн төсөлд өөрчлөлт оруулсны дараа хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг тодорхой болгох талаархи асуудлыг судлаж шийдвэрлэнэ. Ер нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа гэж хариулсан юм.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-31 17:22:00
    Бямбацогт гишүүн улсын үйлдвэрүүдээ сэргээнэ гээд байсан яачихваа энэ маш зөв санаа шүү ер нь улсынхаа юмийг сэргээ хувийн юмнууд хэрэггүй ард түмнийг шулж ажил...