Ардчилсан хувьсгалын партизануудыг хөнгөлөлтөд хамруулахыг дэмжсэнгүй
Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсан найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үүнтэй холбогдуулан АН-ын бүлгээс Ардчилсан хувьсгалыг хийсэн хүмүүс нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Иймээс энэ  хуулинд Адчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхдагчдыг хамруулах нь зүйтэй гэсэн санал хэллээ. Уг саналыг  байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсан найруулгын эцсийн хэлэлцүүлгийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд шилжүүлэв.

Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийлээ. Мөн Донорын тухай, Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг тус тус байгуулсан юм.   Мөн Спортын хуулийн тухай хуулийн дэд ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгийг Б.Саранчимэг гишүүн ахлахаар боллоо.
 
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БИЧЭЭЧ 2017-01-31 17:02:10
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ н...
  • Өлзийбаяр 2017-01-31 10:12:27
    Ардчилсан хувьсгалын партизан гж юу бхав дээ. Гудамжинд жагсаал цуглаан болоход оройлон оролцож эмх замбараагүй байдалд уриалдаг бсн хдн гудамжны хулигаан л бга...
  • Зочин 2017-01-31 09:28:01
    Алдар цол, одон медаль чинь утгаа алдсан, одоо боль, элдэв нэмэгдлийн ч хэрэг байхгүй, одон авах гэж аав ээжээ ч алахад бэлэн улайрсан ухаангүй хүмүүс олон болс...
  • Иргэн 2017-01-31 08:59:25
    Ардчилсан хувьсгал гэж юу байхав дээ. Орос тэргүүтэй орнуудад л өөрчлөн байгуулалт гэж өрнөөд л түүний давалгаа л орж ирсэн юм шүү дээ. Наана чинь ухаан зараагү...