Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Хуралдааны дараа хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийв. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49-ийн асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний асуудлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн өөрчлөлт, Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл, Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн талаар саналаа нэгтгэсэн байна.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Цагдаагийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Нэн ялангуяа иргэдийн халдашгүй байдалд ямар өөрчлөлт орох, цагдаагийн албан хаагчдын эрх зүйн байдалд ямар өөрчлөлт орох талаар бүлгийн хуралдаанаар мэдээлэл сонслоо. Ингээд Цагдаагийн албан хаагчдын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр сууринд хүрлээ.
Дотоодын цэргийн тухай хуулиар мөн тайлбар авлаа. Хугацаат цэргийн албан хааж байгаа 18 нас хүрсэн залуус жагсаал цуглааныг хамгаалахад төлөвшөөгүй байдаг. Энэ асуудал яаж хандаж байгааг хууль санаачлагач нараас тодруулсан. Дотоодын цэргийг мэргэшсэн офицер ахлагч нараар бүрдүүлнэ гэдэг тайлбар өгсөн. Тиймээс бид энэ асуудлыг эргэн харж, хууль санаачлагачтай хамтарч ажиллан, Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчөөгүй хэмжээнд хэлэлцэхээр болсон” хэмээн мэдээлэв.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.