Ц.Нямдорж “шахаа”-гаа хэнээр шийдүүлсэн бэ

Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн тухайгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хүүгээ нэг юм хийе гэхэд нь дэмжээд өгөөрэй гэж хүн рүү ярьсан” гэж хүлээн зөвшөөрсөн. Тэр хэн рүү ярьсан бэ. Тухайн үеийн Хууль зүйн сайдын хамсаатан хэн байсан бэ. Тэд нийлж төрийн мөнгийг идсэнийхээ төлөө хариуцлага хүлээх үү. Энэ олон асуултын хариуг хэзээ хэн бидэнд өгөх вэ?

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Анлимитед” буюу “Хязгааргүй” гэх компани 2004 болон 2006, 2007 онуудад Эрдэнэт үйлдвэр рүү бараа нийлүүлэх гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ зах зээлийн үнээс зургаа дахин өндөр үнээр “шахсан” аж. Ийнхүү олон улсад хамгийн их ашигтайд тооцогддог хар тамхи, хүний наймаанаас ч илүү өндөр ашигтай том бизнесээ эхлэхдээ Н.Анхбаяр 24-хөн настай байжээ. Харин өнөөдөр Ц.Нямдорж 27 настай “хүүхдийг” “хорхойтой араандаа зууж” яваа. Гэхдээ өөрийн хүү нь төрийн мөнгийг хумсалж, өрөөлийнх нь харьд байсан баялгаа олж ирсэн ялгаатай.

Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийн тулд тендерт шалгарсан байх ёстой. Тухайн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай компани чанарын дээд үзүүлэлтээр, хамгийн доод үнийн санал тавьсан тохиолдолд бараа үйлчилгээг нь авах зарчим “Эрдэнэт”-д хэзээ ч үйлчилж байсангүй. Үүний захын жишээ нь Н.Анхбаярын компанид хязгааргүй боломжийг сайд аав нь утас ганцхан цохиод л олж өгснөөс харагдана.

Тухайн үед Х.Наранхүү Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Нийт дүнгээрээ сая шахам долларыг 24-хөн настай хүүгийн, байгуулагдаад нэг жил ч болоогүй компани руу шилжүүлэх эрх мэдлийг Х.Наранхүү л атгана. Хууль зүйн сайд нь утасдаад “хүүгээ дэмж” комманд өгөхөд биелүүлэхгүй байх зориг зүрхтэн тухайн үеийн МАХН дотор байсангүй. Жилийн дараа Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга, төрийн гурван өндөрлөгийн нэг болчихоод удаах хоёр шахаанд нь ногоон гэрэл асааж өгсөн байдаг.

Өнөөдөр тэрбээр “Эрдэнэт”-ийг зуун хувь төрд авахаар улайран зүтгэж байна. Мөр зэрэгцэн шахаа хийгсэд нь ч хамгаалан чичирч байна. Төрийн мөнгийг хувьдаа завших боломжийг хаасан хувийн хэвшлийнхнийг ямар ч хамаагүй аргаар “Эрдэнэт”-ээс зайлуулж, эрх мэдлээ бүрэн тогтоохоор эрмэлзэж байна.

Э.Бат

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нараа 2017-02-05 20:40:47
    тиймээ бас их хуралд гэмгүй царайтай нэг идэмхий байдаг нь Лүндээжанцан гэгч харааай
  • m 2017-02-01 07:06:58
    Shudraga dur esegsen luiwarchin...
    66.181.185.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2017-02-01 01:15:19
    OROSIIN 49%-g ABAAD IRSEN BEZNISIINHENIIG NEG NUDEEREE UZEHGUI DAIRAAD BSABII UCHIR NE ERDUU L ( SHAHAA) BAISIIM BN. NYMDORJOO GEJ IIM KOMUNIST JUJEGCHIN
  • зочин 2017-01-31 16:08:30
    жижигхэн юмыг том болгон харагдуулж Нямдоржийг харлуулах үйл ажиллагаа явуулж байндоо. Ингээд жинхэнэ эх орончдоо харийн бодлогтонгуудын идэш болгох гэж үү
    • ЖИЖИГХЭН 2017-01-31 16:40:34
      ТЕНДЕРГҮЙГЭЭР ЗАХ ЗЭЭЛЭЭС 5 - 6 ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР САЯ ДОЛЛАРЫН БАРАА ШАХАХ НЬНЯМДОРЖ , ТҮҮНИЙ ХЯЗГААРГҮЙ ГЭХ ХҮҮ БОЛОН МАН - ны ОЛГИАРХУУДАД ЖИЖИГХЭН Л ДЭЭ ....
  • erhes 2017-01-31 13:15:06
    S.Erdene gishuun deerh medeeg uguugei bol menget dungin luivrin tuhai bid medehgui baijee.delgetsin umne enhin tsagaan tagtai shig yaj jujiglej chadaj bna???
  • зочин  2017-01-31 08:36:36
    албан тушаалаа ашигласан л байна шүүдээ мэдээж сайд ярихад манайхан дүүгүй л биелүүлдэг биздээ хууль адил үйлчилдэг бол
  • Түвшин 2017-01-31 08:28:41
    ""Ингэхдээ зах зээлийн үнээс зургаа дахин өндөр үнээр “шахсан” аж"" Ямар үнэтэй юу гэдэг барааг хэдээр нийлүүлсэн гэдгийг нь бичвэл яадаг юм бол...?
  • хаха 2017-01-31 08:10:45
    одоо л энэ дүрвэд шударга зангаа харуулна даа хаха. энэ чинь аймаар шударга хүн гээ биз дээ хаха
  • аа 2017-01-31 08:04:21
    новш юм даа чи
  • baatar  2017-01-31 07:29:55
    Namiin ard nuugdaj ,ard tumnii ner barisan xulgaich ,Xulgaich xulgaichiig bari gej xashgirav.muu xulgaich.
  • ATG 2017-01-31 06:53:45
    Nambariin huu Nyamdorjtoi odoo l barizdag zag daa ho , Tuhain uyd erh medlee urwuulan ashiglaj Ashig sonirholiin zorchil gargasan b naa. Odoo ATG shalgaa naadah...
  • кочин 2017-01-31 06:46:56
    Н.Энхбаярт утсаар ярьсан гээд ял оноогоо биз дээ. Харин Нямка яах бол?
    • ОНИГОО ,СУПЕР ОНИГОО 2017-01-31 16:44:05
      ХАРИН ТИЙМ ЭЭ ! ! ! ХАРЖ Л БАЙЯ .
  • Tumuruu 2017-01-31 06:21:05
    Muu novsh.. Uur heleh um alga.
  • Зочин 2017-01-31 06:17:14
    Энэ ч хууль бусаар 49 хувийг авсаны хажууд өчүүхэн зүйл байна. Монголд төр хууль гэж байдгийн муу үгүй юм уу? гэдгийг олон түмэн харж байгаа.
  • Зочин 2017-01-31 06:16:20
    Энхбаяр зайлуул бөмбөлөг нийлүүлэхэд утсаар ярьсан Х.Наранхүүг шахсан гээд шийтгүүлээ биздээ, Нямдорж яг адилхан байж тухайн үед Энхбаярыг яаж баалж байлаа
  • сумъяа 2017-01-31 06:14:33
    нямдорж үнэнч хүн шиг байсан худлаа байжээ хүүхэд нь даанч бага байсан байна олон жил болсоэ компани тендерт ялсан бол сайд аавынхаа буянаар яахав гэх сэн дээ
  • ББ 2017-01-31 06:11:30
    Энхбаяр Нямдоржоор хоёулаа шалгуулъя гээд байсан нь ийм учиртай байжээ.