Болор цом ч ичмээр болдог болж дээ

Тэртээ 1983 онд анхны “Болор цом” наадам болж, Д.Пүрэвдорж агсан “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ түрүүлж байснаас хойш даруй 34 жилийн нүүрийг үзжээ. Өмнө нь “Болор цом” наадам жинхэнэ шилдэг яруу найрагчдын шилмэл шүлгэн “хүлгүүд”-ийн уралдаан байлаа. Яруу найрагч Д.Цоодол  “Нэр нь тодроогүй баатрууд”, Б.Лхагвасүрэн “Шагнал” тэргүүтэй шүлгүүдээрээ “Болор цом” гардаж байхад жинхэнэ яруу найрагт энэ шагналыг өгдөг байж. Харин цаг хугацааны эрхээр хамгийн сайн шүлэг бичсэн найрагчид биш хамгийн их танил талтай, бэл бэнчинтэй, нутаг усандаа татаастай хүнд л “Болор цом” очдог болж. Тэр дундаа сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт “Болор цом” наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.

Бодвол Монголын зохиолчдын эвлэлийнхэн аль нэг аймгийн Засаг даргын Тамгын газраас ихэнх хөрөнгө мөнгийг нь гаргуулаад, “Болор цом” зохион байгуулчихдаг болохоор амтанд нь орчихоод байгаа юм биш үү. Тэгээд л хөдөө руу зулраад, тэр нутгийнх нь нэг нөхөр юу ч хамаагүй уншаад л түрүүлдэг “наймаатай” болчихлоо.

Ёстой “Болор цом” гэдэг чинь хамгийн их ичиж, бөгс улаймаар наадам болж дээ. Энэ жил гэхэд “Болор цом” Дорнод аймагт болж, Б.Батсайхан гэдэг яруу найрагч түрүүллээ. “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир аман хүзүүдэж, Ч.Ууганбаяр, Д.Гансүрэн, М.Уянсүх нар удаалсан юм. Б.Батсайхан гэдэг нь ард түмэнд тэгтлээ танигдаагүй, “битүү морь” юмдаг уу даа. Тэгээд дээрээс нь жаахан бэлдмэл энэ тэр хийж уралдсан “морь” бололтой юм.

За тэр шүлэг энэ тэрийг нь мэргэжлийн шүүмжлэгчид нь шүүмжилж, хэлэх юмаа хэлэх байлгүй дээ. Сошиалаар бол муугаар нь дуудаад л байна. “Хүрэл тулга” наадамд оролцож байгаа хүүхдүүд ч үүнээс дээр шүлэг уншина гээд л байх юм. Зарим нь ч бүр дөрөвдүгээр ангид байхдаа ч түүнээс илүү шүлэг бичдэг байсан тухайгаа дурссан байна билээ. Өөр бусад нь болохоор “усан шүлэг” гэдэг тодотгол зүүсэн харагдсан. Олны үг ортой гэдэг дээ. Тэгээд шүлэг, яруу найрагт ойрхон хүмүүс бол бас ч гэж ханатай л дүгнэж байгаа байх. За тэр ч яах вэ, хамгийн гол нь “Болор цом” наадмаа ингэж завхруулахаа болих цаг болсон юм биш үү.

Ийм ичмээр юм хийчихээд, дараа нь хүний царай яаж харж чаддаг байна аа, энэ Зохиолчдын эвлэлийнхэн. Хэзээ ч билээ Ж.Мөнхбат гээд нэг намын нөхөр “Болор цом” хүртээгүй юу. Тэр үеэс л хэл ам гарсан шүү дээ. Таван саяар тэр цомыг нь худалдаж авсан энэ тэр гээд л. Түүнээс хойш Дарханд Ц.Хулан, Архангайд Д.Болдхуяг, Өвөрхангайд Л.Моломжамц гээд л ээлж дараалан түрүүлсэн. Тэр нутгийнх байсныхаа төлөө түрүүлэх эрхээр шагнуулсан гээд байгаа. Бас төв аймагт болоход нэг нөхөр түрүүлсэн дээ.

Бас л нутгийнх гэдэг шалтгаанаар түрүүлэх эрх олж авсан гэсэн элдэв яриа бий. Яахав, заримынх нь эцсийн шатанд уншсан шүлэг гологдоод байхааргүй л байсан болов уу. Заримынх нь ч гологдож л байсан байх. Гэхдэ энэ жилийнх шиг муугаараа дуудуулж байгаагүй юм байна. Дараа жилүүдээс үлдсэн бүх аймагтаа зохион байгуулаад, тэр нутгийнх нь л бол нэг хүнийг түрүүлүүлэх байх л даа. Харин тэр хүнийх нь шүлэг “Хүрэл тулга”-ын нэгийн даваанд тэнцчихээр гэсэн үнэлгээ аваасай билээ дээ, өөр ч юу гэхэв. Жил ирэх тусам л “Болор цом” ичмээр болж, зохион байгуулагчдынх нь ичих булчирхай жижгэрсээр л байх юм даа.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хангай 2017-02-01 14:32:25
    Галсансүхийг зохиолчдын хорооноос зайлуулах хэрэгтэй
    112.72.12.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-01 05:31:47
    Мэргэжлийн арай биднээс илүү яруу найрагт ойр яруу найраг төсөөлдөг хүмүүс шүүж байгаа Биднээ с л дор биш байлгүй дээ Манайхан ч өөрсдөө их юм мэддэг юм шиг
    66.181.188.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-02-01 01:31:05
    Gantckhan ene shulgend ni uguugui bailgui dee Shalgaruulaltad unshsan bukh shulegiig ni shuuj baij shalgaruulj l baigaa baikh
    150.129.141.19
    Мэдэгдсэн Хариулах
  • даваа 2017-01-31 16:13:49
    дараа жил эрээнд зохион байгуул. эрээний засгийн газар овоо хэдэн юань өгөх сурагтай. харин нэгдүгээр байрандаа тэрэг түрдэг ЖИН гэдэг хужааа түрүүлэх юм гэнэ л...
    103.212.118.56
    Мэдэгдсэн Хариулах
  • БҮХ ЮМ УЛС ТӨРЖДӨГ  2017-01-31 14:52:42
    БҮХ ЮМ УЛС ТӨРЖДӨГ ИЙМ Л ЦАГ ҮЕ БОЛЧИХОЖ ДЭЭ
    112.72.11.106
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-31 14:12:23
    хуучин ГАА Билэгсайхан олон удаа ороод түрүүлж чадаагүй энэ хүний хажууд эд нар бол...... хэцүүдэ
    122.201.24.167
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-31 13:58:24
    monhbat ba hurelsuh bolor tsomiig mongoor awch boldog gedgiig nadad oilguulsan
    202.126.89.246
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-31 10:28:06
    харин ээ. түрүүлсэн шүлгийг сургуулийн хүүхэд ч биччихээр дамшиг байна даа
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-31 10:22:47
    Үгүй яахав, хэдэн согтуу шүлэгцэнчирүүд, хэдэн бор юм авч байг л даа, хөөрхий...
    202.9.40.43
    Мэдэгдсэн Хариулах
  • сс 2017-01-31 10:10:31
    60 чавганд уралдвал нэг нь түрүүлнэ гэдэг шиг болсон байна лээ, би лав сүүлийн үед түрүүлсэн хүний шүлгийг уншаад дур гутдаг болсон
    124.158.91.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongold sain nairagch terehgyi bnaaa!!! 2017-01-31 09:58:36
    Ygaasaa zohiolch yaryy nairagch nariin maani yas mahnii sain nairagch tereheen baichihsan?ene talaar l sinechlel sain ydam togtooh heregtei chag ye irjee!!!setg...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-31 08:19:30
    ОЮУНЫ СЭТГЭГЧИД, НИЙГМЭЭС ХЭДЭН АЛХАМЫН УРД ГИШГЭДЭГ НӨХӨД НЬ ИЙМ ТЭНЭГ БОЛЧИХООР БУСАД НЬ БАРАГ ЗӨВ ЮМ ДА
    150.129.142.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Bavuugiin Huu 2017-01-31 07:51:29
    Odoo bichih buh sedev duussaaan arai uur chigleleer yavah heregtei
    43.242.242.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Гана 2017-01-31 07:35:33
    Үнэхээр тааруу шүлэг байна билээ.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Болор цом арай биш ээ  2017-01-31 07:15:06
    Ичиж үхмээр л шүлэг байна билээ ш дээ..
    122.201.19.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Цодгор хүү 2017-01-31 07:04:07
    Унэн өрөвдмөөр. Өнөө олон ардын уран зохиолчид, яруу найрагчид. Ирэх жил би нэг иймэрхүү хэдэн юм цоохорлоод илжиг зайдлаад очвол эмээлтэй хазаартай аргамаг уна...
    202.21.106.169
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2017-01-31 06:53:20
    ingej bichij bolohgui.
    59.153.87.23
    Мэдэгдсэн Хариулах
  • daadgai 2017-01-31 06:51:08
    Vneen ydaj ai. Tumurochir guai tvrvvlex bsan ym daa. Esbel tsendayush arai l tiimxen bolsoon
    202.70.46.219
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2017-01-31 06:40:32
    Засгийн газрын ХЭГ-ын дарга болсон нөхөр \нэрийг нь мэдэхгүй юм\ анх шүлэг уншиж тодорч гарч ирсэн гэдэг биз дээ? Ийм л товарищууд төрийг удирдах болж дээ!!!!...
    150.129.143.165
    Мэдэгдсэн Хариулах
  • өахрхөр 2017-01-31 06:22:55
    тэр ээжийгээ нэг айхтар зүйрлэсэн шүлэг байнаа арайл яруу биш санаглсан шүү
    202.70.42.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-31 06:12:51
    Энэ Пунцагболдын санаанд таарах юм гэж байна уу, иймэрхүү нөхдүүд чинь шар хадны данстай амьтад байдаг юм шүүдээ, чи эмчид үзүүлээрэй яасан ч эрүүл биш байгаа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • яяя 2017-01-31 05:55:26
    Хүүхдийн шүлэг л байна лээ ш дээ. Монголын сор болсон яруу найраг шүлгүүдийг уншиж үзээчгүй юм шиг санагдсан. Өөрөөсөө тэр ичээсэй
    103.229.122.215
    Мэдэгдсэн Хариулах
  • хөөрхий 2017-01-31 05:37:04
    Нэг гомдомхой нь бичүүлж хөөрхий
    202.131.248.178
    Мэдэгдсэн Хариулах