Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр завсарлага авлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд УИХ-аас 2013 оны долоодугаар сарын 5-ны өдөр Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, улмаар 2014 оны 1-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг арилгах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор шийджээ. Хуулийн төсөлд эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллана. Түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага тус тус хариуцан ажиллахаар тусгажээ.

Мөн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулахаар тусгасан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх  дэмжлээ.

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч Ардчилсан намын бүлэг уг асуудлаар байр сууриа нэгтгээгүй гэсэн үндэслэлээр завсарлага авсан юм.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-31 06:21:09
    Монголд цагдааг нохойнд барьдаг мод шиг ойлгож хэргэлдэг. Цагдаагаар Сэлбэ, Туул гол цэвэрлүүлж байхдаа яахав дээ. Болимоор байгаа юм.
  • uk 2017-01-31 05:32:47
    ene tsagdaa nar yu ch hiihhgvi mortloo huulindaa yamar ih zasbar oruuldag yum bee tegehdee dandaa oorsdiigoo bodson yum hiih yum aaa
    • баяр 2017-01-31 06:08:40
      цагдаа чам шиг эргүү юмнуудыг мөн чам шиг тэнэг юмнуудаас хамгаалдаг юм баньдаа, уг нь бол эргүү тэнэг чам шиг юмнуудыг хамгаалахын хэрэггүй л юм