
Малын гоц халдварт мялзан өвчний улмаас бөхөн гөрөөс сүүлийн хэдэн сар олноороо хорогдож байгаа. Өнгөрсөн оны тооллогоор 10000 гаруй бөхөн байгаа гэж байсан. Харин мялзан өвчний улмаас энэ жил бөхөнгийн хорогдол нэг мянгаас хол гарсан байна. Одоогоор үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах ажил үргэлжлэн явагдаж байгаа юм.
Дашрамд дуулгахад, үхсэн бөхөнгийн эврийг худалдах гэсэн оролдлого гарсныг цагдаагийн байгууллага илрүүлэн, шалгаж эхлээд байна.
Дашрамд дуулгахад, үхсэн бөхөнгийн эврийг худалдах гэсэн оролдлого гарсныг цагдаагийн байгууллага илрүүлэн, шалгаж эхлээд байна.
Б.Сансар
olloo.mn