Автомашинаа шинэчлэхдээ анхаарах зүйлс

Автомашинаа шинэчлэх гэж байгаа болон шинээр худалдан авах гэж байгаа хүмүүс тухайн машиныхаа үйлдвэрлэгдсэн он, чанар, үнийг л харьцуулж хардгаас зарим нэг зайлшгүй анхаарах ёстой зүйлсийг орхигдуулдаг байна. Иймээс таныг дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулахыг хүсье.
 

МАШИНЫ СЭЛБЭГИЙН ОЛДОЦ БОЛОН АЛБАН ЁСНЫ ЗАСВАРЫН ГАЗАРТАЙ ЭСЭХИЙГ АНХААРААРАЙ

 
Монголчуудын дийлэнх нь Япон, Солонгос автомашин авдаг. Мэдээж Европ болон Арабаас машин авах нь бий. Гэхдээ арабаас ирсэн машинууд нь халуун орны онцлогоос шалтгаалан сэрүүнээр үлээдэг тул өвөлдөө халуунаар үлээдэггүй. Иймд олон хүн “монголчилж” авах нь бий. Солонгос машин нь сэлбэгийн хувьд олдоц багатай, монголын замд хурдан эвдрэх гээд байдаг талтай.  Харин Япон машин эдэлгээтэй даах нь сайн тул олон хүний сонголт болсоор байна. Аль нь ч байсан та машинаа солих гэж л байгаа бол эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд сэлбэг нь хэр олдоцтой байх, үнэ нь боломжийн байх эсэхийг судлах нь зөв юм. Түүнчлэн албан ёсны болон мэргэжлийн автозасварын төвтэй эсэхийг анхаараарай.

Тухайлбал Мөнххада компани “Toyota” брендийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхтэйгээс гадна засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаалах нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн Мерседес Бенцийн албан ёсны борлуулагч “Эм Эс Эм”, Ниссаны “Моннис”, “Форд”, “Монгол Хьюндай Киа” гэх компаниуд бий.

Мэдээж олон хүн цоо шинээр автомашин худалдан авах боломжгүй тул өмнө нь явж байсан машиныг сайтар шалгаж авах нь зүйтэй юм. Нэг ёсондоо дээрх компаниудад хандаж, мэргэжлийн үзлэг оношилгоо хийлгэчихэд илүүдэхгүй гэсэн үг. 
 

ХУДАЛДАН АВАХ ГЭЖ БАЙГАА МАШИНДАА  ӨӨРӨӨ АНХНЫ ҮЗЛЭГ ХИЙЖ ОНОШ ТАВИХ АРГУУД


Машинаа утаа хаяж байгаа эсэхийг та юун түрүүнд шалгаарай. Хар утаа хаях тусам машинд тань ямар нэгэн доголдол байна гэсэн үг. Мөн дугуйны хээгээ сайтар шалгах хэрэгтэй. Дараа нь өөрөө худалдан авчих юм чинь гэсэн байдлаар хандах хэрэггүй. Зарж байгаа хүнтэйгээ ярилцаж, ядаж дугуйны мөнгөө хэмнэх хэрэгтэй шүү дээ. Хөдөлгүүрийн гадна талд хир их бохирдолтой буюу тостой байгааг ажиглаарай. Түүнчлэн машинаа ойр зуур унаж үзэх хэрэгтэй. Гаднаасаа гялгар тэрэг хирнээ, маневр муутай, хатуу явдалтай машин байдаг шүү дээ. Тийм болохоор гаднах өнгөнд хууртахгүйгээр бүхий л талаас нь сайтар судлах хэрэгтэй юм. Дараагийн нэг анхаарах зүйл гэвэл автомашины жолоог эгц байрлуулж,  дугуй нь голлож байгаа эсэхийг хараарай. Хэрвээ аль нэг тал руугаа налсан байх юм бол машины дугуйны элэгдэл хурдан байдаг төдийгүй маневр хийх чадвар нь муу байдгийг анхаараарай. Гэхдээ өнөөдөр хүн бүхэн Да-хүрээ эсвэл Вокзалын баруун талд байрлах 1000-ын зогсоолоор бүтэн өдөр машин үзээд явах цаг зав боломж байхгүй. Тиймээс таны өмнөөс таны хүссэн өнгө загвар, он, үнэ бүхий машиныг тань олж өгөх Автоланд ХХК-д хандаж, сонгосон машинаа оношлуулж, бүтэн жилийн баталгаа авах боломж байна. Таны цаг завыг хэмнэх үүднээс хаягийг нь тодруулбал Нарны гүүрний зүүн талд байрлах Аз хур номын дэлгүүрт оффис нь байрладаг юм байна.
 

САЙН МАШИН ХААНААС ХУДАЛДАЖ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ? 
 

Машин авах гэж байгаа хүмүүс ихэвчлэн Да-Хүрээ зах орох юм уу эсвэл Төмөр зам, Циркийн дэргэдэх гэх мэт автомашины зогсоол, хувь хүмүүсийн зараар худалдан авалт хийдэг. Гэхдээ эдгээр машин нь яг сайн чанартай эсэх нь эргэлзээтэй байдаг шүү дээ.

Нөгөө талаар хэрвээ та машинаа сайжруулах гэж байгаа бол эхлээд хуучин машинаа зарах томоохон асуудал тулгарна. Уг нь зөрүүнд нь өөрийнхөө хуучин машиныг өгчихдөг бол тун амар байхсан гэж бодогдох үе бий.  

Тэгвэл судлаад үзвэл ийм үйлчилгээ Монголд байна. Автоланд компани таны машиныг зах зээлийн үнээр борлуулж өгч, эсвэл таны сонирхож байгаа машины урьдчилгаа төлбөрт тооцож, үлдсэн мөнгийг нь Голомт банкнаас зээлээр авах боломжийг олгодог болжээ.  

Мэдээж таны зарсан машиныг хэн нэгэн бас худалдан авахыг хүсэх тул оношилгоо, засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж, дараагийн хүнд тань нэг жилийн баталгаат хугацаа өгдөг. Таны худалдан авах гэж байгаа машин ч бас бүх төрлийн засвар үйлчилгээгээ хийлгэчихсэн, баталгаат хугацаатай ирнэ гэсэн үг. 

Та унаж буй машинаа өгөөд заавал орж ирсэн хуучин машин гэлтгүй Мөнххада компаниас Тоёотагийн арван нэгэн төрлийн цоо шинэ автомашинуудаас сонголтоо хийн худалдан авах боломжийг ч тэд олгож байсан. Автодилер хэмээх энэ үйлчилгээг дээрх 3 байгууллага хамтран нээгээд удаагүй байгаа юм билээ. Лавлаад асуугаад үзвэл олон ч төрлийн нэмэлт үйлчилгээ авахаар байсныг сануулъя. Ингээд машинаа шинэчлэх гэж байгаа танд зориулсан бяцхан зөвлөгөө маань танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна.


Эх сурвалж: Өдрийн сонин

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.