Улсын хэмжээнд он гарсаар 322 удаагийн объектын түймэр гарчээ

2017 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 322 удаа гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 165 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 39 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 9,8  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 45,3 хувиар өсчээ.



Нийслэл хотод нийт 210 удаагийн гал түймэр гарч, 0,37 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 106 удаагийн гал түймэр гарч, 1,3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.


Эх сурвалж: Гал түймэртэй тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.