Зээлээ төлж чадахгүй иргэд шүүхийн хаалга татаж байна
Эдийн засгийн хямрал гэмт хэргийн тоо нэмэгдэхэд хүргэж байгааг албаныхан онцолж байна. Тодруулбал сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдал муудсантай холбоотойгоор иргэдийн дунд зээлийн гэрээтэй холбоотой маргаан нэмэгдэх хандлагатай болжээ. 2015 онд зээлийн гэрээний маргаан хоёр дахин өссөн бол банкны зээлтэй холбоотой маргаан 60 орчим хувиар өссөн байна. Харин 2016 онд энэ тоо 30  орчим хувиар нэмэгдсэн байна. 

Шүүхийн  ерөнхий зөвлөлөөс өчигдөр 2016 онд шийдвэрлэгдсэн хэргийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр эдийн засгийн хямралаас үүдэн зээлийн маргаан 30  хуваарь өссөн гэдгийг тэд онцоллоо. Энэ талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Т.Мэндсайхан “иргэний хэргийн маргаан буюу худалдах, худалдан авах болон зээлийн маргаан 30 орчим хувиар өссөн аж. 2015 онд мөн өссөн тохиолдол байгаа. Энэ бол Монгол Улсад эдийн засгийн хямрал бодитой болсны тод илрэл. Эдийн засгийн хямрал иргэний хэрэг үүсэхэд шууд нөлөөлж байна. Төлбөрийн чадваргүй, хугацаандаа үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас тухайн хэрэг шүүхийн түвшинд очиж байна гэсэн үг. Нөгөө талаас манай иргэдийн эрх зүйн ухамсар, эрхээ хамгаалах ухамсар соёл төлөвшиж байна” гэлээ.

Эдийн засгийн хямралын шуурганд өртсөн иргэд банкны зээлээ төлөхийн тулд мөнгө хүүлэгчдэд хандан, дахин өндөр хүүтэй зээл авдаг болжээ. Энэ мэтээр ажилгүй болсон эсвэл олсон орлого нь хүрэлцэхгүй иргэд зээлээ барагдуулж чадахгүй явсаар шүүхийн хаалга татаж байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-04 07:03:57
    Араа бодож зээл авхад яадгийн
  • иргэн 2017-01-31 16:42:40
    банкны хүү хэтэрхий өндөр байгаа шүү ямар ломбард биш дэ
  • irgen 2017-01-31 11:06:05
    ard tumnee heterhii shulsan uls daa tsalingaa har bairni zeeliin huugee har ,gadaad orond ard tumnee gej ajildag bair hool buh asuudal ok bh yum araich dee....
  • zochin 2017-01-31 11:04:23
    mongol tolgoi byryygaa urgelj bysdaas erseer baigaad horvoogoos hotsorch dyyslaa.
  • иргэн 2017-01-31 10:36:41
    зээлийн хугацаа богино хүү өндөр байна шүү дээ
  • ИРГЭН 2017-01-31 10:25:52
    НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛД /УГ НЬ ИЙМ ЮМ БАЙХ ЁСГҮЙ/ ХАМРУУЛААЧ ЭЭ... ХУУЛИЙН ЦООРХОЙГООР /УГ НЬ ИЙМ ЮМ БАЙХ ЁСГҮЙ/ АРГАЛААЧ ЭЭ...
  • БАНК ТА НАРТ ЗҮГЭЭР БАЙЖ БАЙХАД ЧИНЬ ЗЭЭ 2017-01-31 10:09:13
    Үүнийг Монголоор хохь чинь гэдэг юм шдээ. Араа бодож зээл авч байх хэрэгтэй. Энэ бол Монголчуудын ямагт амар хялбарыг нь сонгож ирсэн муу зуршилтай холбоотой.
    • bank bus sanhuugiin baiguullaga 2017-01-31 22:23:33
      chi ooroo gadnii irgen yum shig ogvol og chadahgui bol yah gj ugsiin
    • ЗЭЭЛ ХҮЧЭЭР ӨГӨӨГҮЙ ШҮҮ! 2017-01-31 10:10:45
      Дуртайдаа очиж авцгаасан одоо яая гэхэв. : (
      • itgeltei uy 2017-01-31 22:27:19
        tegej bolokhgui ee kho muu er.onoodor ipotek avsan bol margaashnaas ehleed eruul menddee anhaariishuu
  • ZOCHIN 2017-01-31 09:19:31
    ARD TUMEN N ONDOR HUUTEI ZEEL AVAAD BAS DEEREES N HYAMRALD ORTOOD YADUURAAD DUUSLAA. ZASAG HEDEN ARILJAANII BANKUUDAA ARD TUMENEE SHULJ BGAG UG N MEDMEER YUM
  • Altan@Bolomj@XXK 2017-01-31 08:49:36
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna...
  • зочин 2017-01-31 08:18:15
    гадны банкыг оруулах ажиллах эрх зүйн орчныг нь яаралтай бүрдүүлээчээ ард түмэн чинь хэцүүдлээ малнуудаа
  • ах 2017-01-31 07:51:09
    гадны бага хүүтзй банкуудыг яаралтай оруул
  • зочин 2017-01-31 05:25:56
    Ухаатайхан төр сөн бол одоо л задарсан банкуудыг хазаарладаг газар да.
  • 999 2017-01-31 03:48:28
    Зээл аваад төлөх нь үүрэг. Харин энэ хэдэн арилжааны банкаа төр хянаж чадаж байгаа юм уу. Дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээлэнд энэ ард түмэн чинь байдгаа бараад...