Үндэсний шигшээ багт мэргэжлийн сэтгэлзүйч хэрэгтэй
Рио-2016 олимпийн наадмаас хойш шигшээ багийн эрх дуусгавар болсон. Одоогоор үндэсний шигшээ баг байгуулах ажил ид үргэлжилж байна. Өнгөрсөн сард БСШУС-ын сайдын тамирчин, дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах А131 тоот тушаал гарсан. Энэ журамд улсын шигшээ багийг яаж бүрдүүлэх вэ, ямар төрөл, орон тоогоор байгуулах вэ гэдэг чиглэл журмыг гаргаж өгсөн. Үүний дагуу холбоод энэ долоо хоногоос хоёрдугаар сарын 1-ний хооронд үндэсний шигшээ багийг байгуулахаар ажиллаж байна.   

Токиогийн олимпийн цикл эхэлж байгаатай холбоотойгоор шигшээ баг байгуулах ажлыг нарийн няхуур хийх шаардлагатай байгааг  спортын хүрээнийхэн хэлж байгаа. Түүчнлэн шигшээ баг байгуулсаны дараа мэргэжлийн сэтгэлзүйчийг  давхар бэлтгэх шаардлагатайг тэд онцолж байна. Учир нь өнгөрсөн зуны олимпийн наадмын үеэр манай хэд хэдэн тамирчин цагийн төгсгөлд оноо алдаж,  ялагдсан харамсалтай  үйл явдал болсон. Харин үүнийгээ тамирчдын сэтгэлзүй бэлтгэлгүй байлаа  хэмээн тайлбарлаж байсан билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.