Ёс зүйгүй, хариуцлагагүй УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болох уу
Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлуудад үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын тайланг нь хэлэлцүүлэх  “Ардын үг”  аяныг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Гэхдээ энэ хариуцлага тооцох асуудал биш. Манайд ийм тогтолцоо ч байхгүй.

Уг өнгөрсөн 2015 оны нэгдүгээр сард Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан өргөн барьсан. Гэвч хуулийн төслийг З.Энхболдын Засгийн газар хэлэлцэлгүй, хав дарсан. Харин сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаарт дахин өргөн бариад байна.

Манайд нэгэнт сонгогдсон улстөрчдийг эргүүлэн татах, огцруулах, сахилга болоод ёс суртахууны хариуцлага тооцох, хүлээлгэх санаачлагууд парламент дээр очоод хав дарагддаг. Үүнээс өмнө одоогоос 10 жилийн өмнө буюу 2006 онд баталсан УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалт байсан ч Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн хүчингүй болгосон.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн гурав дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түд¬гэл¬зүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул ги¬шүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс эгүү¬лэн татна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалд хамаарна гэсэн үг. Хуульд УИХ-ын гишүүнийг баривчлах ганцхан үндэслэл бий. УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлийн 6.9.1-д “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд баривчилж болно” гэсэн хуулийн заалт байдаг.

Уг нь бол УИХ-ын гишүүн нь иргэдээс сонгогдсон төлөөлөл, тэдний хүсэл зоригийг илэрхийлэгч тул хэрэв иргэд сонгосон тухайн төлөөлөгч нь тэдний хүсэл зоригийг хангалттай илэрхийлж чадахгүй байна гэж үзвэл эргүүлэн татах эрх нь сонгох эрхтэйгээ салшгүй холбоотой байх учиртай. АНУ, Канад, Швейцарь зэрэг ардчилсан Үндсэн хуульт орнуудад сонгуульт албан тушаалтнуудыг сонгогчдын гарын үсгийг цуглуулах замаар эргүүлэн татдаг эрх зүйн зохицуулалт байдаг байна.

Харин манайх Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж халхавч хийж, өөрсдийгөө хамгаалсаар өнөөдрийг хүрээд байна. Энэ долоо хоногт байнгын хороо чуулганаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр баталсан байгаа. Тиймээс М.Энхболдын парламент өөрсдөд нь хэтэрхий их хамаарах хуулийг төслийг ямар байдлаар батлах нь тэдний гарт орсон гэсэн үг.

Хуулийн төсөлд тусгаснаар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлохыг зорьжээ.

Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгасан байна. Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгасан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав.

 Албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд  хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заажээ. Хуулийн төсөл батлагдсанаар сонгуульт болон томилгоот төрийн өндөр албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • САНАЛ 2017-02-01 04:11:44
    ГИШҮҮДИЙГ ДУУЛГАВАРТАЙ , ЕС ЗҮЙТЭЙ , ХУРАЛДАА ИРДЭГ БАЙХ ГАНЦ ХӨШҮҮРЭГ НЬ СОНГОГЧДОД НЬ ЭРГҮҮЛЭН ТАТДАГ ЭРХ ОЛГО ЯВДАЛ , ИНГЭЭГҮЙ ЦАГТ ЮМ ГОРЬДОХ ХЭРЭГГҮЙ
  • zochin 2017-01-31 11:59:44
    Маш зөв хууль санаачлагчдад амжилт хүсье. Ийм хууль гарч АРД ТҮМЭН ИӨРМЙН ЭРХ БАРИХ үндсэн хуулийн заалт сая хэрэгжинэ
  • Иргэн 2017-01-31 10:20:31
    УИХ-д нэр дэвшихдээ хогийн хулгайчийн ч бөгс долоож, мөнгө өгч ИХ ХУРАЛД гарсан хойноо уулзах гэхэд харь гарагт одсон юм олдохгүй байна, тэр гишүүд!
  • Зочин 2017-01-31 08:19:14
    З.Энхболдын Засгийн газар гэж хэзээ хаана байсан юм, УИХ, Засгийн газраа ялгаж байж юм бичиж бай, өнгөрсөн оны арванхоёрдугаарт гэж юу вэ ПГОО малаа
  • 111 2017-01-31 03:50:23
    Зөв Дэмжиж байна
  • Батаа 2017-01-31 03:27:01
    Би нэг намын эрхэм гүшүүддээ хандаж уриалахад та нар минь ийм хуулийн заалт оруулж батлуулж өгөөрөй
  • МАШ ЗӨВ, ДЭМЖИЖ БАЙНА 2017-01-31 03:16:49
    НЭГ Л СОНГОГДООД АВБАЛ 4 ЖИЛ "УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХ" ГЭДГЭЭР ТҮРИЙ БАРИН ЭРГЭЭД ТООЦОХ ХАРИУЦЛАГАГҮЙ ДУРААРАА АВИРЛАДАГ НӨХДӨД ТОХИРОХ ЮМ БАЙНА...
  • Маш зөв!!! 2017-01-31 02:55:05
    Маш хэрэгтэй хууль юм, даанч дивтаадууд өөрт нь халтай учир батлахгүй байх л даа!!!