Гүйлтийн цанын төрөлд манай зургаан тамирчин уралдлаа
Казакстаны Алмата хотноо "Универсиад 2017" наадам уулын цана, биатлон, гүйлтийн цана, мөсний хоккейн төрлөөр өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд оролцож буй монголын баг тамирчид гүйлтийн цанын ганцаарчилсан эрэгтэй 10км, эмэгтэй 5км-ийн зайнуудад амжилттай уралдсан байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 5км-ийн уралдаанд нийтдээ 62 тамирчин гараанд гарснаас Ч.Отгонцэцэг замаа амжилттай туулан 16:18.3 секундийн амжилтаар 26 дугаар байр, А.Энхтуул 17:11.7 секунд гүйж 41 дүгээр байр, Б.Дэлгэрмаа 18:31.5 секундийн амжилтаар 52 дугаар эзэлжээ.

Эрэгтэйчүүдийн 10км-ийн зайн уралдаанд нийт 87 тамирчин уралдсанаас монголын тамирчин Б.Ачбадрах 28:02.2 амжилттаар 41 дүгээр байр, Б.Амарсанаа 29:40.5 амжилтаар 74 дүгээр байр, У.Батжаргал 30:22.5 амжилтаар 79 дүгээр байрт шалгарч, цанын баг тамирчид наадмын эхний өдрийн уралдаанаа амжилттай дуусгалаа.

Маргааш цанын тамирчид сонгомол болон тэших техниктэй холимог уралдааны эрэгтэй 10км, эмэгтэй 5км-т уралдах бол тэшүүрийн тамирчид эрэгтэй 1500 метр, эрэгтэй 5000 метрийн зайнд уралдаж тэмцээнээ эхлүүлэх юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-30 10:39:28
    YAMAR AMJILT END BAINAA? KHAA BAYSAN 50... 60,,,,,70 _D ORCHIKHOOD AMJILT GEED BAYDAG