МУИС-ийн удирдлагууд оюутнуудын мөнгөөр гадагшаа зугаалсан уу
Монголын  томоохон их сургуулийн нэг МУИС-ийн оюутнууд өнөөдөр өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар сургуулийнхаа үүдэнд томоохон хэмжээний жагсаал зохион байгууллаа. Тэд сургуулийн удирдлагуудынхаа үйл ажиллагааг шүүмжилж, оюутнуудаас хурааж авсан суурь хураамжийн 224000 төгрөгийг хэрхэн зарцуулсанаа тайлагнахыг шаардсан юм. Тодруулбал МУИС бакалаврын ангийн оюутнаас сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж болгож 224000, магистрын ангийн оюутнаас 336000 төгрөг авдаг байна. Харин  энэ мөнгө юунд зарцуулагдаж байгаа талаар оюутнууд тайлбар шаардаж жагсаал зохион байгуулсан нь энэ юм.

Сургуулийн зүгээс энэ мөнгөө сургалтын орчин, нөхцөлийг сайжруулахад зарцуулдаг хэмээн мэдэгддэг байна. Гэвч оюутнуудын судалж үзсэнээр уг мөнгөөр тус сургуулийн удирдлагууд гадаад  дотоодод удаа дараа аялж, зорчсон  байсан гэдгийг тус сургуулийн оюутан  жагсаалын үеэр мэдэгдсэн юм. МУИС-ийн оюутны конгрессын тэргүүн Б.Хосбаатарын мэдээлснээр өнгөрсөн хичээлийн жилд гэхэд суурь хураамж гэж 5.8 тэрбум төгрөг хурааж авсан ч энэ их мөнгөөр  оюутнуудад ээлтэй нэг ч ажил хийгээгүй  аж. Адаглаад  сургуулийн интернет орчин маш хангалтгүй хэмээн оюутнууд жагсаалын үеэр хэлж байлаа.

Гэвч энэ мөнгийг улсаас өгөх ёстой гэсэн дүгнэлтийг  Үндэсний аудитын газраас гаргасан байна.  Өөрөөр хэлбэл уг мөнгө хууль бус гэсэн үг. Гэсэн хэдий ч МУИС энэ мөнгөө авсаар байгаа тул оюутнууд жагсаж, тэмцэхээр өөр аргагүй болжээ. Тэд  20 мянган оюутнаас хураасан энэ мөнгөөр юу хийдгээ ил тод нээлттэй тайлагнахыг шаардаж байгаа юм.  Өмнө нь хэд хэдэн удаа шаардлага хүргүүлж байсан ч МУИС-ийн удирдлагууд хариу өгөөгүй тул өнөөдөр ийнхүү жагссан нь энэ аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МУИС 2017-01-31 04:42:24
    оюутнуудын төлбөрөөс өөр ямар мөнгөөр л зугаалахав дээ.
  • oyutnii eej 2017-01-31 02:16:15
    tulbur tegeed l eldev nomiin shahaa dungiin naimaa er ni yu l bolood bn daa . MUIS bol manlailagch ulger jishee surguuli baih yostoi
  • ББ 2017-01-30 18:34:54
    Нэг мөсөн татан буулгаад бүгдээрэй сайхан харанхуй амьдарцгаая.
  • Zochin 2017-01-30 14:31:19
    Ene urelgen baidal tansaglal zovhon MUIS ch bish MUBIS ch bas baidag. Mongoliin Oyutnii holboo Oyutnuudiihaa erh ashgiin hamgaalan anhaaran shalguulah heregtei....
  • Иргэн 2017-01-30 14:11:17
    Гадагшаа тэнэх юу ч биш, Гантөмөрийн тавиулуууд том том жип унаж, гар утасныхаа мөнгийг хүртэл оюутны төлбөрөөс хумсалж төлүүлдэг.
    • Ккк 2017-01-30 15:43:30
      Хэхэ баримт байвал гаргаад харуулчих. Хэн нь жийп унаад мөнгөө төлүүлээд байна.
  • гэмт хэрэг байна 2017-01-30 13:00:10
    сургууль яахаараа суурь хураамж авдаг юм бол? албан тушаалаа хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл үү???
  • Монгол 2017-01-30 12:39:20
    Хүүхдийн мөнгөөр зугаалдагаа боль
  • irgen 2017-01-30 12:26:14
    neg l ih delhiin bolovsrol yarisan uls sh dee. tegeed bas ihenh n shal ongiroo zaluu bagsh nar. yu ch medehgui, amidral dr ajillaj uzsen yumuu gemeer.
  • иргэн 2017-01-30 11:29:50
    МУИС -ийн суурь хураамж авдаг хууль зөрчсөн үйлдлийг нь эрүү үүсгэж шалгах хэрэгтэй. оюүтнууд зөв тэмцэж байна.