Бөхөнгийн 78 ширхэг эврийг хураажээ
Худалдан, борлуулах зорилгоор бөхөнгийн эвэр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат Э гэгч нь бөхөн гөрөөсний 78 ширхэг эврийг бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан хэргийг Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.

Сэжигтэн Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих

203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Эх сурвалж: ЦЕГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • агнасануу.үхсэн бөхөнгийнхүү 2017-01-30 08:55:15
    Өвчин гараад бөхөн их хэмжээгээр үхэж байна гээд мэдээгээр гараад байсан. Үхсэн амьтны эвэр авсан байлгүй дээ. Хуулиндаа юу гэсэн байдын бол.