УИХ-ын дарга М.Энхболд С.Эрдэнэд баяр хүргэв

УИХ-ын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг өнөөдөр/01.30/ хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ Та АН-ын даргын сонгуульд амжилттай оролцож, гишүүдийнхээ олонхийн саналыг авч, сонгогдсонд баяр хүргэе” гэлээ.

С.Эрдэнэ “Эрхэм УИХ-ын дарга Танд баярлалаа. Энэ үйл явдлыг Монголын төрт ёсны соёлын нэгэн илэрхийлэл гэж хүлээж авч байна. АН, МАН бол Монгол төрийн хоёр багана. Энэ хоёр багана гулзайхгүй, бат бөх, тэгш байх ёстой. Намуудын хооронд улс төрийн өрсөлдөөн байх нь дамжиггүй. Гэхдээ бид зөвшилцөл, эв эеийг эрхэм болгож, улс орноо хөгжүүлэх үйл хэргийг туйлын зорилго болгох болно” гэж хэлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-02 08:01:45
    энэ бол төрт ёсны соёл улс орны эрх ашиг цаашид жишиг болж бодит болох ёстой МАН нам ч шудрага болох ёстой
  • зочин 2017-02-02 08:01:45
    энэ бол төрт ёсны соёл улс орны эрх ашиг цаашид жишиг болж бодит болох ёстой МАН нам ч шудрага болох ёстой
  • Зочин 2017-01-31 10:32:57
    Ардчилал гэж хуцах юм.Ардчилал гэж донгоссон болгон монголын дайсан
  • зочин 2017-01-31 03:56:06
    Улсаа дампууртал идсэн нь нуун дарагдаад явна гэж бие биеэндээ найр тавьж бна даа гэмтэнг гэсгээх хэрэгтэй байтал улам цэцэглэх юм ард түмэн минь
  • зочин 2017-01-31 03:30:03
    та нарын пялдага муухай зан монголын ард түмэнд таалагдахгүй байна.Бүгд цаашаа
  • Сонгогч 2017-01-30 13:23:03
    АН, дарга Эрдэнэтэйгээ авсандаа
  • Үнэн 2017-01-30 11:00:40
    Олон хүнд таалагдаагүй ч АН-ын энэ сонгууль бас л ардчиллын нэг хэлбэр. Харин МАН бол коммунист хэвээрээ. Дарга нь баахан бялдуучаар тойрон хүрээлүүлсэн.
  • Зочин 2017-01-30 10:14:43
    Одоо Батчимэг, Гантөмөр нар шинэ нам байгуулна, Эрдэнэ Зи нар шоронд орно
    • зочин 2017-01-31 03:50:00
      Намаа хурдан байгуулж Монголоо аврах хэрэгтэй бна бид яаж амьдрахаа мэдэхгүй хий бухамдах юм иддэг чадамжгүй нь дээгүүр гүйсэн дарга болсон улс блоо. Авраач дэ...
  • зочин 2017-01-30 09:00:22
    Эрүүгийн гэмт хэрэгтнүүд бие биедээ тал засаж байна даа, сайн нууна шүү л гэсэн үг байхдаа
  • erunhii said bolbol 2017-01-30 08:44:08
    namaig bodooroi
  • pop; 2017-01-30 08:37:28
    niilj bgaadl ebegee hamgaaltsgaadaa nobshuudaa