“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 1000 гаруй зөрчлийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 23-ны өдрөөс ирэх сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газар, тус газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн нохойт эргүүл, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлүүдтэй хамтран өдөрт нийт 307 чиглэлд 600 гаруй алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Алба хаагчид нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш 7 хоногийн хугацаанд 21 гэмт хэргийг илрүүлж, 5 гэмт хэргийг таслан зогсоож, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 403 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 1065 зөрчлийг илрүүлсэн байна.

Энэ сарын 23-29-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14184 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13881 нэгж буюу -49.4 хувиар, 503 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 385 нэгж буюу -43.3 хувиар тус тус буурчээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.