Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар тангараг өргөв

УИХ-ын 2017 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг томилсон билээ.

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тангараг өргөх ёслол өнөөдөр /01.30/ Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болов.

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхий аудитор танд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе. Өргөсөн тангарагтаа үнэнч  байж, төрийн хууль тогтоомжийг нэр төртэй, ёсчлон биелүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээгээд ажлын амжилт хүслээ.

Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явуулсан бөгөөд ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс оролцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.