З.Энхболд: Өөрийгөө од гэж тооцсон М.Батчимэг гишүүн шиг хүмүүс хохирсон байна лээ
АН-ын дарга З.Энхболд, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд АН-ын СЕХ-ын дарга Ж.Оюунбаатар сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл өгч, нийт гишүүдийн олонхийн саналаар С. Эрдэнэ намын дарга болж байгааг  мэдэгдлээ.

Үүнийн дараа АН-ын даргын сонгуульд ялагч С.ЭрдэнэМиний хувьд намын эв нэгдлийг  хангаж, үзэл баримтлалыг шинэчлэхээс ажлаа эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн, бэлтгэл ажилдаа шуурхайлан орно.  Эрхэм дөрвөн нөхөр болон намынхаа мянга мянган гишүүдтэйгаа хамтарч ажиллана. Сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороо,  намын удирдлагууддаа талархлаа илэрхийлье” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.БатзанданЭнэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгууллаа. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд оршдог. Ялалт байгуулсан С.Эрдэнэдээ баяр хүргэе. Нөхрийн хувьд дэмжиж ажиллана. АН-ын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэлд бид тууштай ажиллах ёстой. АН-даа амласан реформоо хийх ёстой” хэмээлээ.

Ингээд АН удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Танай намын зарим гишүүд  саналаа өгч чадахгүй байна гэсэн. Үүнд тайлбар хийнэ үү?

-АН-ын дарга З.Энхболд:  Анхан, дунд шатны намын байгууллагад бүртгэхгүй байвал төв нам дээр ирж бүртгүүлнэ гэдэг эрхийг нээсэн. Би Энэтхэг яваад ирэхэд Хэрэг эрхлэх газар дээр асуудал үүсгэсэн байсан. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 100 100-гаар нь  хэн нь мэдэгдэхгүй бүртгэл хийсэн байсан. Таван нэр дэвшигчээс Л.Гантөмөрөөс бусад нь тухайн гишүүдийн санал өгөх эрхийг хаах санал гаргасан.

Хавар ҮЗХ-ны гишүүдээ шинэчилнэ. Төв нам дээр цугларсан 16 мянган гишүүний бүртгэл саналын эрхтэй болж чадаагүй. Өөрийн биеэр ирээгүй, нэг хүн 100 100-гаар нь анкет авчирч бүртгүүлсэн. Хэрэг эрхлэх газрын ажилтнуудад хариуцлага тооц гэдгийг Л.Эрхэмбаяр даргад үүрэгдсэн. Өөрийгөө од болсон гэж тооцон анхан шатны нам дээр очиж бүртгүүлээгүй М.Батчимэг гишүүн шиг хүмүүс хохирсон байна лээ. Баахан алдартай хүмүүсийн зураг хийгээд, тэрний, энэний саналыг З.Энхболд өгүүлсэнгүй гэж хэлсэн байна лээ. Хэн нэг од болсон гишүүдэд гаргах тусгай шийдвэр байхгүй. АН-ын гишүүн бүр адил эрхтэй.

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Би хамт нэр дэвшсэн дөрвөн нөхрийгөө өрсөлдөгч гэж хараагүй. АН-ын шинэчлэлд хамтран зүтгэгч гэж харж байгаа. 

-Ж.Батзандангаас бусад нь ирээгүй байна. Энэ нь таныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгож болох уу? Та хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд  дэмжих вэ?

 -Бид тавуулаа байнга уулзаж, цуг явсан. Хэн нэг нь ялагч болсон тохиолдолд нөгөө дөрөв нь үг дуугүй хүлээн зөвшөөрч, баг болж явна гэж ярьсан. 

-Та “Шонхор” фракцын хүн. Та фракцуудтай хэрхэн ажиллах вэ?

 -АН-ын даргын сунгаагаар нам өөрөө фракцгүй байх шинэчлэл хийгдсэн. Ямар нэг фракц бүлэглэлийн нөлөөнд орох эрх байхгүй. Би нийт гишүүдийн эрх ашгийг төлөөлж ажиллана.

-Сонгуулийн санал хураалтын өдөр мөнгө тараасан гэх бичлэг яваад  байна.  Үүнд тайлбар хийхгүй юу?

Мөнгө тараасан нэг ч үйлдэл байхгүй. Хэрвээ мөнгө тараасан байвал намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад байгаа.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-02-01 03:47:04
    энэ Энхболд гэгч нөхөр хүнийг мөн ч их доромжлох юм да
    202.179.31.51
    Мэдэгдсэн Хариулах
  • сайн танил 2017-01-31 16:33:23
    Батчимэг Эрдэнэтээс хөөгдсөн ш дээ, үхсэн ацных нь мэдлэг боловсрол. Эх орноо худалдсан тагнуул
    112.72.12.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-31 05:53:09
    AN-iin neg leader emegteig ta od ene ter gej erh haana baina , ender medlegtei busgui shuu. AN-iig yalagdahad ikh uureg guitsetges ineleelsen ta zugeer zail da...
    103.229.121.178
    Мэдэгдсэн Хариулах
  • xaramsaad baraxgyi 2017-01-31 00:37:31
    Uul n Batchimeg mundag khyn baina lee l dee. Xaramsaltai n Mongold bykh yum esregeeree. Gunigiin duu duulax ye xarin odoo l exelj baina daa
    128.233.5.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Ghffg 2017-01-30 21:18:29
    Batchimeg ch ene beltregees too iluu baixaa
    166.137.242.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Сугараа 2017-01-30 16:11:12
    Дарханы Дашуудын эцэг ш тээ ха ха ха Эрдэнэ ээ гуай
    103.26.194.100
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-30 14:22:07
    Batchimeg uuriiguu neeh od mod gej bodoh hun bishee z.enhbold ingej helseneer uuriiguu yamar hun be geed todorhoilchuudaa bi enhboldiig ch bas buruutgaj
    150.129.140.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэг 2017-01-30 12:01:00
    Их тэнэг сонголт болчих шиг боллоо. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэг ч л энэ АН- болчихлоо доо.
    66.181.184.239
    Мэдэгдсэн Хариулах
    • 123 2017-02-01 03:48:02
      яг үнэн
      202.179.31.51
      Мэдэгдсэн Хариулах
  • мнгл 2017-01-30 11:50:55
    АН бүрэлдэхүүнээсээ алтан гадасыг шахаж гаргах хэрэгтэй тэд социал демократаа сэргээгээд явна биз
    150.129.140.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Өөрийгөө хэн гэдгээ мэд Батзандаан 2017-01-30 11:25:07
    Батзандан шиг пацанийг ёстой нэг байранд нь тавьж өгч дэ хөөрхий АН ынхан иимэрхүү нусгай нарыг шилний цаанаас чихэр долоолгоно гэж энийг хэлдийм даа Пацанаа!
    49.0.186.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Ddd 2017-01-30 11:20:50
    Bayr hurgei
    66.181.184.133
    Мэдэгдсэн Хариулах
  • baatar 2017-01-30 11:18:45
    Sungaa ehleed l zuv, shudarga humuus ni orl chadaagui yuma.Hol yavahgui biz de.
    202.179.11.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-30 11:07:16
    Муу луйварчин яг шинэчлэл хийх үү бөгс долоогчдоороо АН-ыг бузарлана. Хохь мөнгөөр намаа булшлагчид
    59.153.113.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2017-01-30 11:05:55
    Батчимэг Тайванийн тагнуулд харин ч зөөлөн хандсан байна. Шоронд сууж байх ёстой мэгэтэй дээ.
    103.212.119.235
    Мэдэгдсэн Хариулах
  • OHT 2017-01-30 09:56:35
    УЛС ТӨРИЙН АЛУУРЧИД
    124.158.107.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ZI-N XAMGIIN SAIN CHADDAG ZUIL- NUXRUU A 2017-01-30 09:11:55
    З.ЭНХБОЛД: ӨӨРИЙГӨӨ ОД ГЭЖ ТООЦСОН М.БАТЧИМЭГ ГИШҮҮН ШИГ ХҮМҮҮС ХОХИРСОН БАЙНА ЛЭЭ - ZOV, ZOV INGEED XOORONDOO ALATSAAD SUUJ BAI ZA !
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-30 09:05:51
    Ногоон малгайтын сүнс Батзанданг 2008.7.1-ний хэргээр шоронд хатаах хэрэгтэй, наад нөхөр чинь өөрийхөө төлөө яаж ч мэдэх солиотой амьтан шүүдээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Кккк 2017-01-30 08:51:19
    За АН-хан болохгүй юм ярьвал шууд зодуулж дээ
    103.254.120.85
    Мэдэгдсэн Хариулах
    • S.Erdeniin erleg 2017-01-30 08:57:39
      haha
      202.21.105.26
      Мэдэгдсэн Хариулах
  • Жирийн гишүүн 2017-01-30 08:35:20
    Өрсөлдөгчөө намнах гэсэн Зи гийн санаа. Яаж цөөнх болгох талаар ажилласан ажиллагаа
    202.131.231.50
    Мэдэгдсэн Хариулах
  • зсссс... 2017-01-30 08:21:52
    Батзандан-гэдэг хогийн ШААР жинхэнэ нvvр царай нь энэ дээ!!!!!!!
    37.120.93.72
    Мэдэгдсэн Хариулах
  • ene bish ee 2017-01-30 08:06:33
    ene muu AN-iig budaa bolgochihood odoo bas yu geed bainaa. ulam l hagalj butargah yum hiih yum
    202.131.252.209
    Мэдэгдсэн Хариулах
  • BAABAR = VANGA 2017-01-30 07:57:25
    ARDCHILSAN NAMYN TUGSGULIIN EXLEL TAVIGDLAA. BAYAR XURGIE. BAABAR BOL MONGOLYN VANGA KKK
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-30 07:39:02
    Том шаааа та нар
    103.26.194.23
    Мэдэгдсэн Хариулах
  • suld 2017-01-30 07:07:30
    zangaragtaihan shig baij uzeereidee.
    59.153.114.240
    Мэдэгдсэн Хариулах