ОХУ-д зорчихдоо анхаарах зүйлс

Монгол Улс, ОХУ-ын иргэд  2014 оноос 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болсон. Харин нэг сараас дээш хугацаагаар ОХУ-д зорчих бол зохих ангиллын визийг урьдчилан авах шаардлагатай болжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Элчин сайдын яамнаас ОХУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд зориулан зөвлөмж гаргажээ.

1. Гадаад паспортын хүчинтэй байх хугацааг шалгаж байх, хэрэв зургаан сараас доош хугацаа үлдсэн бол паспортаа сунгуулах

2. ОХУ-ын хилээр нэвтрэхэд бичиж олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байх

3. ОХУ-д зорчих хугацаанд долоо хоногийн дотор бүртгэл хийлгэх журамтай тул түр байрласан газрынхаа хамгийн ойрын шуудангийн салбар, байрласан зочид буудал, эсхүл ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгэл хийлгэх

4. ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцаж байх

5. ОХУ-аар дамжин Европын болон бусад улс руу зорчихдоо тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз урьдчилан авахыг зөвлөлөө.

Мөн зараар дамжуулан Европын оронд зорчих виз, хуурамч баримт бичиг авч ОХУ-ын хилээр дамжин гарах оролдлого хийснээс ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу баривчлагдах, хоригдох, ял шийтгэл авах тохиолдол гарч байгааг анхааруулсан байна. Түүнчлэн танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байх зэргийг анхаарууллаа. Үүнээс гадна ОХУ-д амьдарч буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэд ЭСЯ-тай яаралтай холбоо барих, консулын туслалцаа авах хэрэг гардаг. Ийм үед 8 (499) 252-78-67, 8 (499) 241-15-57 гэсэн факс, утсаар холбогдож болох аж. 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.