“Болор цом” наадмын тэргүүн шүлэг: Тэр эмэгтэй

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн "Болор цом” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж өндөрлөлөө. 

Наадмын хоёрын даваанд 30 яруу найрагч өрсөлдсөнөөс "Болор цом”-ын эзнээр Сүхбаатар аймгийн яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорлоо. Харин хоёрдугаар байрт А.Эрдэнэ-Очир, гутгаар байрт Ч.Ууганбаяр, дөрөв, тавд М.Уянсүх, Б.Гансүрэн нар шалгарчээ.

Ингээд тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлгийг хүргэе.
 

Тэр эмэгтэй

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

 

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдаг нь дуртай

Халууцсаар очиход минь тоон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

ЭЭЖ гэдэг

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол хүмүүн 2018-04-29 17:30:49
    Яруу найраг гэж... Утга уянга, уран санаа, урлахуй, үг эзэмдэх мэдрэмжийн цогц байх ёстой... СҮҮЛ-ийн ҮЕ-ийн шүлэг-ч гэж дээ үлэг юм шив... Утга зохиол гэгээн е...
  • Өвгөн бичээч 2018-04-08 14:26:13
    Яруу найраг их доошилсон.Зүгээр л нэг мол,хоосон үгийн солиорол болсон.Ж нь нэг үгээр толгойг гаргааад дөвчигнөчихнө. Би хэн бэ би уул,Би хэн бэ адуун сүрэг,Би...
    202.179.24.224
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-26 03:45:24
    арай арай. хэхэ. би ч энийг зохиох юм байнаа.
  • Шүүмжлэгч 2017-04-18 05:30:16
    Би бухимдаж байна!!!
  • Yruu nairag sonirhogch 2017-03-21 17:03:17
    Eejiig unen doromjiljee.Yruu saihan ug helleg utga Sanaa CH alga ene Mongol Hun bish baina.
  • G,,,,, 2017-03-17 17:33:21
    Za bolildoo
  • Batmukh 2017-02-28 17:38:58
    M.Uynsuh, A.Erdene-Ochir 2-iin omno gishgej ene shagnaliig gardahdaa ichdeggui yum baihda yadaj...
  • Энх 2017-02-12 15:24:19
    Арай ч дэээ!!!!!!!
  • зочин 2017-02-08 07:47:19
    монголын яруу найраг ингэж дордсон гэжүү? Энэ одоо хэддүгээр ангийн хүүхдийн шүлэг вэ?
  • Бузар цом 2017-02-03 09:24:51
    Ижийгээ Тэр гэж хэлэх, дуудах нтр зүгээр энгийн хэлэхэд нүгэл юм бусуу. Эсвэл тухайн хүний хувьд ( сэтгэцийн өвчтэй) барархал юмуу. Шүүгчийг нь....
  • эрхээ 2017-02-02 06:24:49
    70 сая төгрөгөөр болор цом авдаг гэсэн үнэн үү? Хариулах хүн байна уу?
  • Зочин  2017-02-01 15:25:41
    Болор цомыг ингэж гутаана гэж ярисан юм уу, иймэрхүү шүлгийг 3-р ангийн хүүхэд бичээд байгаа юмуу хаашаа юм ,
  • Б.Л 2017-02-01 08:45:33
    Зайлуулдаа 8 настай хүүхэд л ийм юм бичих байхдаа шүүгч нар нь нутаг усны хүмүүс байх А. Эрдэнэ-Очир их л ичсэн байхдаа зайлуул
  • og 2017-01-31 09:36:22
    bolor tsom bish shilen tsom
  • ха ха 2017-01-31 08:40:15
    энэ одоо шүлэг үү,
  • Уншигч 2017-01-31 06:57:37
    Хэн шүүгээ вээ энэ болор цом гэдэг уралдааныг? Арай л биш болжээ халаг гэж
  • Иргэн 2017-01-31 03:28:45
    Ямар муу шүлэг вэ? Дунд сургуулийн хүүхэд ингэж бичихгүй дээ. Ийм шүлгийг хэн гэдэг шүүгч нар шалгаруулав аа.
  • zochin  2017-01-30 13:09:28
    eo eo ichij uhlee
  • baatar 2017-01-30 09:31:42
    xureltulga axdanaa
  • зочин 2017-01-30 08:18:58
    яруу найраг биш яаруу найраа байлгү дээ
  • тЭР ХЭН БЭ ?  2017-01-30 08:00:48
    тЭР ХҮН БЭ, ЯМАР ГЭЭЧ УХААНТАН БЭ ?
  • э 2017-01-30 07:53:43
    арай л 10 жилийн бичлэгээр оролцсон байлгүй дээ.
  • zaya 2017-01-30 07:13:18
    za yaxav togsgol ni gaugyi boljee zygeer shyleg bichdegyi xyn bichsen eum shig boljee
  • зочин 2017-01-30 07:10:39
    Нээрээ ямар сулхан шүлэг вэ
  • Ee ээ ээ 2017-01-30 06:18:17
    Яруу найраг мөн үү. Маш ядуу юм даа. Уран сайхан, уянга алга.
  • Зочин 2017-01-30 05:48:39
    хүрэл тулга юм биш үү хаха