Онцгой байдлынхан 42 хүний амь насыг аварчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун, төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар цаг агаар эрс хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурсан. Үүнтэй холбоотойгоор “цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлагаар Онцгой байдлын албаныхан ажиллалаа.

Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Дашваанжил” гэдэг газар Булган голын мөсөн дээгүүр зорчиж явсан долоон зорчигчтой суудлын автомашин мөсөнд саатсан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Гахайн байр” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин, мөн аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Бэрх” гэдэг газар зургаан зорчигчтой суудлын автомашин, Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн “Цэцэн” гэдэг газар зургаан зорчигчтой суудлын автомашин, мөн аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Гол-Эхний хясааны шил” гэдэг газар гурван зорчигчтой суудлын автомашин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Долоон даваа” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин тус тус цасанд саатсан, Хэнтий аймгийн Мөрөн сумын Хэрмийн дэрс гэдэг газар иргэн Б /40 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй болсон гэсэн  дуудлагууд ирж Онцгой байдлын албан хаагчид ажиллалаа.

Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн Мухар гэдэг газар иргэн Ө / 40 настай, эрэгтэй/ малдаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирж, дуудлагын дагуу 4 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 3 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Ө /40 настай, эрэгтэй/ өөрөө гэртээ ирсэн тул эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн Сайрын худаг гэдэг газар иргэн С /49 настай, эмэгтэй/ малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирж, 7 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 14 иргэн, 3 автомашинтай, нийт 21 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрлийн дүнд иргэнийг тус багийн Цант гэдэг газраас эсэн мэнд олсон байна.

Дорнод аймгийн Матад сумын Ялалт багийн Ямаатай салаа гэдэг газар иргэн Г /28 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирснээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад гэрээсээ баруун урд зүгт 50 км газарт иргэн Б-ийнд эсэн мэнд байхад нь олсон байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Нумтын даваа гэдэг газар иргэн Д-ийн эзэмшлийн 1 зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Майдлаг багийн Хөшийн-Ам гэдэг газар иргэн Г-ийн эзэмшлийн 2 зорчигч бүхий бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан. Гэвч автомашин нь явах боломжгүй болсон тул газар дээр нь орхиж 2 иргэнийг аюулгүй газарт хүргэж өгсөн.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужиган багийн Могой мод гэдэг газар иргэн Н-н эзэмшлийн улсын дугаартай 4 зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 4 иргэнийг аюулгүй газарт хүргэж автомашиныг цаснаас татан гаргасан байна.

Ийнхүү найман аймгийн 11 сумын нутагт, нийт 42 хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад Онцгой байдлын байгууллагын 46 албан хаагч, 10 автомашинтай, орон нутгийн 39 иргэн, 9 автомашинтай ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-01-30 04:59:06
    Аварч болноо гэхдээ төлбөр ав нэг муу ехел уначихаад нэг их унаатай хүн төсвийн мөнгөөр энгэж тогломооргүй байнаl