Д.Чойжамц: Ижийдээ үнсүүлэхээс л ухамсар эхэлдэг
МЗХ-оос зохион байгуулж буй “Ухамсар Нэмье” аяны хүрээнд Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц  залуус, иргэдтэй “Ухамсар ба Уламжлал” сэдвийн хүрээнд ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцсон уулзалт өнгөрсөн долоо хоногт болсон. Түүний лекцээс сонирхол татсан таван ишлэлийг хүргэж байна.
 
  1. Ухамсар бол дотоодод хадгалаатай байдаг. Харин түүнийгээ бие, хэл, сэтгэл гурваараа дамжуулан ил гаргавал жинхэнэ ухамсар болдог.
  2. Ухамсар гэдэг бол энгийн зүйл. Ухамсар бол таны үйлдлийн илрэл юм. Ижийдээ үнсүүлэхээс л ухамсар эхэлдэг.
  3. Солонгос кино үзчихээд л хайраа гээд эхэлдэг. Тэр бол Монгол хүний дархлаа байхгүй, дуураймтгай болж байгаа нь шинж юм. Ухамсар буруу тогтож, буруу мэдлэг болж байгаа, дархлаагүй болж байгаагийн илрэл юм болов уу.
  4. Бусдаас хамааралгүй амьдрал гэж байхгүй. Бусад аз жаргалтай сайхан амьдрахгүй бол чи ч гэсэн сайхан амьдрахгүй. Тиймээс бусдад байнга аз жаргалыг түгээ. Гурван сая Монголчууд би аз жаргалтай байвал би ч, чи ч аз жаргалтай байна.
  5. Сэтгэхүй нь зөв тогтоод ирэхээр бусад нь аяндаа тогтоно. Анхнаасаа л ухамсар гэдэг зүйлийг зөв тогтоохийг эрмэлзээрэй.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-31 03:50:44
    Хамба үнэхээр чухал санаанууд хэлжээ,хижээл насныхан,хөгшин хар юмнууд бусдыг дуурайж ХАЙРАА-ХАЙРАА гэж маяглах нь үнэхээр муухай харагдаж-сонсогдох юм,
  • Залуу үеийнхэнд ийм лекц маш чухал бна 2017-01-30 03:30:31
    Дээхэн Бор гээд хүн ТВ ээр байнга хүүхдүүдэд хүмүүжлийн ухамсарын их сонин гоё сургааль ярьж хэлдэг байж билээ. Ийм хүмүүсийг бүх сургуульд лекц уншуулах хэрэгт...