Дарханы нарны цахилгаан станц байгуулагдсанаасаа хойш 918 мянган киловатт эрчим хүч үйлдвэрлэжээ
Дархан хотод төвтэй Монгол улсын Солар Повер Интернешнл компани Япон улсын Шарп корпораци болон Шигемүтци Шожи компанитай хамтран манай орны аж үйлдвэрийн хоёр дахь том хот болох Дархан хотод 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц байгуулах гэрээнд өнгөрсөн 2016 оны долоодугаар сард гарын үсэг зурж байсан. Тэгвэл энэхүү гэрээ  төд удалгүй бодит ажил болж, Монгол улсын хамгийн анхны нарны цахилгаан станц 2017 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Сүүлийн 20 гаруй жил нарны  цахилгаан станц барьж байгуулах нь Монголчууд бидний мөрөөдөл болоод байсан юм. Маш удаан ярьсны эцэст бодит ажил болсон нь энэ билээ. Цаашид энэ хэмжээний  хоёр гурван станц барихаар  төлөвлөөд байгаа аж.
 
Дархан хотод байгуулсан 10 мвт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц нь жил бүр 15,200 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм байна. Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийгээд байгаа уг станц нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өнөөдрийн байдлаар 918 мянган киловатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд байгаа аж.
 

Тус нарны цахилгаан станцыг байгуулахад Япон улсын Шарп корпорацийн өндөр үзүүлэлттэй нарны зай, Шарп компаний хамгийн сүүлийн үеийн технологи, ноу-хоу, туршлагыг ашигласан тул дэлхийн хамгийн шилдэг стандарт хангасан орчин үеийн нарны станц болсон хэмээн албаныхан үзэж байна. Нарны цахилгаан станцын нам болон өндөр хүчдлийн цахилгаан тоноглол зэрэг бусад тоноглолыг  цахилгаан станцын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг ХБНГУ-ын СМА компани болон Швед улсын АВВ компаниас авсан бөгөөд эдгээр тоног төхөөрөмж нь манай орны -30-өөс -40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай ажиллах шаардлагыг хангасан аж.
 
Монгол улс нарны эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд ойрын жилүүдэд манай улсад томоохон нарны цахилгаан станцуудыг байгуулах талаар дотоод гадаадын мэргэжлийн олон байгууллагууд маш идэвхитэй ажиллаж байна. “Дарханы НЦС нь манай улсын анхны нарны мега станц. Анхны станц хир найдвартай, үр ашигтай ажиллахаас цаашид хэрэгжих олон төслийн хувь заяа хамаарна. Тийм учраас энэхүү нарны станцын төслийг хэрэгжүүлэхэд аль болох хамгийн өндөр үр ашигтай, техникийн үзүүлэлт чанарын хувьд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай тоног төхөөрөмж, материалыг ашиглаж, цаашид энэ төрлийн нарны станцыг байгуулахад тавигдах олон улсын чанарын стандарт, техникийн шаардлагыг эх орондоо нэвтрүүлэхийг зорьсон хэмээн тус станцын дарга Б.Мандалбаяр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэллээ.
 
 
 
Сүүлийн жилүүдэд төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдон ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээ нэмэгдэж байгаа тул төвийн бүсэд шинэ эх үүсвэр барих шаардлага гарсан. Төвийн бүсийн эрчим хүчний  хангамжын тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний импортыг бууруулах хамгийн тохиромжтой, үр ашигтай хувилбарын нэг нь төвийн бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй УЦС, их чадлын нарны, салхин цахилгаан станцыг шинээр барьж байгуулан бүс нутгийн эрчим хүчний системд холбох явдал юм. 
 
“Дарханы 10МВт нарны цахилгаан станц нь Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн Газраас дэвшүүлсэн эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20 хувьд, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, төвийн бүсийн өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэгцээг хангахад нарны эрчим хүчний эх үүсвэрийг үр ашигтай ашиглах боломжтойг харуулахад чухал хувь нэмэр болж байгаа юм.

 
Дашрамд дуулгахад Дархан Нарны цахилгаан станцын өөр нэг онцлог гэвэл уг төсөл Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах төсөлд олгодог Хамтарсан кредитийн механизмд хамрагдахаар батлагджээ. Тус 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц нь жил бүр 15,200 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тул жил бүр 14,746 тонн хүлэмжийн хийн ялгаралын бууруулах боломжыг бүрдүүлнэ.  Энэ нь нүүрсээр ажилладаг уламжлалт цахилгаан станцыг голлон ашиглаж байгаа манай орны хувьд Шарп компанийн нарны станц байгуулах өндөр технологийг нутагшуулах замаар Монгол улсад байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болох юм байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Марлборо 2017-01-31 17:04:42
    10 мвт ынх гэхээр сард 300, 2 сард 600 мвт юм бишүү. 918 000 квт гэхээр 918 мвт биз дээ. Сар хагас ажиллаад 3 сар үйлдвэрлэх эрчим хүчээ нийлүүлсэн хэрэг үү.
  • Зочин 2017-01-30 08:48:39
    Хэдхэн хоногт ийм хэмжээнийхийг үйлдвэрлэсэн гэхээр төлөвлөсний дагуу л үйлдвэрлээд явах боломжтой юм биш үү. Дахинж ийм олон станц барих хэрэгтэй.
  • ө 2017-01-30 06:45:10
    өрөөсгөл юм бодох юм аа. бүрхэг өдөрөө тооцсон уу?
    • teneg uu chi 2017-02-02 20:12:08
      chamaas door baiv gej. tootsolgyi yadgiin. hamgiin tyryynd tavigddag asuudliig yariad bh yum balai amitan be chi.
  • Shuumjlegch 2017-01-30 05:09:43
    Гайгүй чихэнд чимэгтэй мэдээ байна гэхээр гарчиг нь эргэлзээ төрүүлчих юм
  • иргэн 2017-01-30 04:09:40
    За сайхан үйлдвэр ашиглалтад оржээ, Одоо ямар үнэ өртгөөр барьсан, нэг квт цахилгаанаа хэдэн төгрөгөөр зарах, татвар төлөгчийн мөнгөнөөс хэдэн төгрөг гарах зэрг...
  • дсададс 2017-01-30 03:21:32
    гарчиг чинь буруу юм бишүү ийм бага бол хогхог