Байшин хороолол дунд утаа гараад байна шүү

Хотын дарга захирамж гаргаж, ямар ч тохиолдолд байшин хороолол дунд утаа гаргахыг хориглосон. Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч, онц байдал зарлах дээрээ тулсан учраас түүнийг хүлээн зөвшөөрч, нэн яаралтай хэдэн арга хэмжээ авсных нь нэг энэ л дээ. Дээрээс нь Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэг жилээр хязгаарлачихсан байгаа.
 
Гэтэл ойрноос байшин хороолол дунд гэр барьж, утаа уугиулагчид мэр сэр үзэгдэх боллоо. Өнгөрсөн долоо хоногт Цамбагарав орчимд буюу 8, 9 дүгээр байрны дунд гэр бариад, гал түлж харагдсан. Ямар шаардлагаар байшин хоооолол дунд гэр барьж, гал түлснийг бүү мэд.
 
Ямар ч байсан Хотын даргын захирамжийг биелүүлэлгүй, байшин хороолол дунд гал түлж, утаа гаргаж байсан нь л үнэн. Харин хоёр, гурав хоногоос өнөөх гэрээ буулгачихсан харагдана билээ. Ямар нэг зайлшгүй хэрэг гарсан байх л даа. Гэвч “Ямар ч тохиолдолд байшин хороолол дунд утаа гаргахыг хориглоно” гэдэг шийдвэр яах болж байна.
 
Одоо хэдхэн хоноод хоёрдугаар cap гарлаа. Цагаан cap ч дөхлөө. Энэ өдрүүдэд ууц, өвчүү чанаж үйлчлэх хүмүүс хаа сайгүй гарч ирдэг. Тэгээд байшин хороолол дунд гэр бариад, гал түлээд, утаа уугиулаад л суучихна даа. Бүр олон жил нэг газар гэр барьж, тэр хавийнхаа орон сууцны айлуудын ууц, өвчүүг чанаж өгдөг хүмүүс ч бий. Тэр нөхдүүд эвтэйхэн газар олоод гэрээ бариад, ууцаа чанахыг үгүйсгэх газар байхгүй. Хотын даргын захирамж гарсан болохоор тэгэхгүй байх гэж саналтгүй. Манайхан тоохгүй л гэрээ бариад, галаа түлээд, ууцаа чанана. Хүмүүс л утасдаж мэдэгдээд, шаардаад, хэлээд байхгүй бол манай төрийн байгууллагынхан, хариуцах ёстой нөхдүүд нь анзаарах ч үгүй. Зарим нь харсан ч, мэдсэн ч тоохгүй. Эсвэл очоод хэдэн төгрөг аваад дуугүй д өнгөрнө. Зарим нэг нь “Ганц хоёр хоног ууцаа чанаж байгаад больчихоорой” гэж хэлчихээд яваад өгнө. Иймэрхүү сэтгэлгүй хүмүүс төрийн байгууллагаар дүүрчихсэн байгаа шүү дээ, үнэндээ.
 
Тийм болохоор Хотын даргын захирамж биелэхгүй байх вий дээ гэхээс санаа зовоод байна. Зарим хүмүүс нь “Тэртэй тэргүй энэ их утаатай байхад хэдэн хүн гэр бариад, гал түлээд, ууц чаналаа гээд яав л гэж” хэмээн гөжинө. Тэгээд гэрээ барина, галаа түлнэ, ууцаа чанана. Хоёрдугаар сарын 10 хавьцаанаас эхлээд байшин хорооллын дунд гэр барьж, утаа гаргахыг ёстой нэг үзүүлэх болов уу гэж таамаглаад байна. Тийм болохоор эрхэм дарга нар минь гаргасан захирамжийнхаа биелэлтэд анхаарч ажиллаарай. Индэрийн ард зогсоод захирамж уншиж, танилцуулах амархан. Харин тэр захирамжийнхаа биелэлтийг хангана гэдэг чинь Дагваа аваргын хэлдгээр алаан байхгүй юу.
 
Тэр дундаа цагаан сарын өмнө, ууц, өвчүү чанах бизнес цэцэглэх үеэр жинхэнэ утгаараа “дайн” болно. Ийм үед л Хотын дарга захирамжийнхаа хэрэгжилтийг хангуулж чадвал бусад үед бол яах вэ. Тэртэй тэргүй цагаан сараас бусад үед хүмүүс байшин хорооллын дунд гэр бариад, гал түлээд, утаа гаргаад байхгүй.
 
Ер нь бол гэр барьж, ууц чанахад тодорхой зөвшөөрөл авдаг байсан, өмнөх жилүүдэд. Өнөө жил бол тийм зөвшөөрөл өгөхгүй байх л даа. Гэхдээ манайханд зөвшөөрөл энэ тэр сонин биш. Гэр нь л байхад хангалттай. Шууд бариад, ганц хоёр өдөр ууцаа чанаад, хүмүүс ирээд хөөж туувал буулгачихна, тэгээд л гүйцээ. Ийм зүйлс хоёрдугаар сард болох нигуур их тул холбогдох хүмүүс нь сонор сэрэмжээ жаахан дээшлүүлээрэй гэж зөвлөх гээд байна. Эхнээсээ гэр бариад, утаа гаргаад, маргааш нөгөөдрөөс нь буулгаад байна, цаана чинь.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бид 2017-01-30 11:29:42
    Маршал хотхоны шинэ сургуулийг нүүрсээр халаагаад байгаа юм шиг утаа их савсуулж байна аа. Болиулах арга байна уу Сундуй, Сундуй Батболд нараа.
  • zochin 2017-01-30 07:08:10
    bogd uuliin beld heden ail nuursiig tuleh shig bolj bn le heden nyalh huuhedtei humuus agaart garah geed irdeg yamar uchirtai ailuud ger bariad buusniig buu med...
  • хотод байр авч бга иргэдийн ихэнх 2017-01-30 06:13:52
    хөдөөний малчинч биш хүмүүсл байр авч бна яг хотын хүмүүс бол чадахгүй бна тэр зарагдаагүй 30000 байраа 1995 оноос өмнө хотод амьдарч байсан хүмүүсдээ өгмөөр дө...
  • иргэн 2017-01-30 06:01:36
    хотруу чиглэсэн шилжилтийг 1 жил хязгаарлаад ямарч нөлөө үзүүлэхгүй бүр үүрд хязгаарлах ёстой дээр үеийнх шиг тэгж бж хот хот шиг болно
  • мм 2017-01-30 05:16:39
    Баригдаж байгаа барилгын гадаа заавал нэг гэр, амбаар байгаа шд. ШАЛГААЧЭЭ
  • тэр их мөнгө хөрөнгөөрөө, баг, хороогоор 2017-01-30 05:02:39
    тэр их мөнгө хөрөнгөөрөө, баг, хороогоороо дамжуулаад, өрх бүрт нь УТААГҮЙ ШАХМАЛ ТҮЛШИЙГ нь хуваарилан өгч, түлүүлээ. Хаашдаа төрийн буруу бодлогоос утаатай ни...
  • Иргэн  2017-01-30 03:21:21
    Гутал засвар нэртэй жижиг амбаарууд утаа гаргахыг ч үзүүлж байна дөө
  • ннн 2017-01-30 02:30:02
    БЗД Бөхийн өргөөнөөс урагшаа 22А ба 23-р байрна дунд 1 жижиг байшинтай дэлгүүр байнга утаагаар утаж байна.
  • иргэн 2017-01-30 02:06:59
    Хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоох гэхээр өөдөөс нь энэний ард тэдэн гэр бүл тэдэн хүний амьдрал ийм тийм банкны зээл гээд л солиорч өгнө дөө.
  • иргэн 2017-01-30 01:43:21
    зам дагуу утаа гаргаж байгаа ТҮЦ, дугуй засварын газруудын зохицуулаа чээ. орлого олж байгаа бол өөр аргаар халаалтай шийдээ ч. хүн хордуулхаа бол.