1944 оны 7-р сарын 20 ба 21
1944 оны 7-р сарын 20-нд Зүүн Пруссын нутагт одоогийн Польшийн Кетрзин орчимд ойд байрлах Wolfsschanze буюу Чонын үүр гэж нэрлэгддэг маш чанга хамгаалалттай нууц байранд нэгэн дэлбэрэлт болсон юм. Хэрэв энэ дэлбэрэлтийг зохион байгуулсан хүмүүс зорилгодоо хүрсэн бол Дэлхийн 2-р дайн арай эрт дуусаж болох байсан.

Энэ нууц байр бол Гитлерийн Герман Европыг эзлэн түрэмгийлэх үедээ, цаашилбал Зөвлөлт Орос улстай байлдах үед ашиглахаар байгуулсан Адольф Гитлер болон бусад командлагчид ирж байрладаг гол штаб байжээ. Чонын үүрэнд бөмбөг тэсэлсэн хүн бол Клаус фон Штауффенберг гэдгийг та бид Холивүүдийн алдарт жүжигчин Том Крузийн тоглосон “Valkyrie” киноноос мэдэх болсон.


Клаус фон Штауффенберг 1907 онд төрсөн угсаатан гаралтай хүн байсан бөгөөд тухайн үеийн дээд сурвалжтай гэр бүлүүдийн адил өндөр боловсролтой нэгэн болж өссөн бөгөөд 1926 онд цэрэгт татагдсан. 1930 онд тэрээр Берлинд дуудагдан ирж Германий цэргийн академи болох Крейгс Академид шинэ орчин үеийн зэвсэгийн судалгааны ажилд оролцож байжээ. Хэдийгээр Клаус фон Штауффенберг Гитлерийн Германы цэргийн томоохон төлөөлөгч байсан ч нацист үзлийг дэмждэггүй нэгэн байсан юм.  

1943 онд тэрээр Баруун африкийн фронт дээр хүнд шархдаж баруун гараа тайруулж, нэг нүд нь хараагүй болсон. Штауффенберг Мюньхен хотын эмнэлэгт 3 сар хэвтэж эмчлүүлж байх хугацаандаа Гитлерийн дэглэмийг унагаах зорилготой Хеннинг фон Тресковын удирдсан нууц бүлэгтэй холбоо тогтоосон байдаг бөгөөд улмаар удирдагчдын нэг болсон. Түүнийг эмнэлэгээс гарсны дараа Германы бэлтгэл армийн коммандлагчдын нэг болгосон нь Гитлерт ойртох боломжийг бүрдүүлсэн тул түүнийг устгах үүргийг өөрийн биеэр гүйчэтгэх үүрэг хүлээсэн.


Энэ бүлгийнхэн Гитлерийг устгах оролдлого хэд хэдэн удаа хийсэн боловч амжилтгүй болсоор байсан ба Гестапо тэдэнд улам бүр ойртсоор байсан тэр үед буюу 1944 оны 7-р сарын 20 сүүлийн оролдлогоо хийсэн нь дахин амжилтгүй болж Штауффенберг баривчлагдан буудуулсан юм. Чонын үүрэнд болох ээлжит уулзалтанд Штауффенберг оролцох болсон бөгөөд энэ нь зорилгоо биелүүлэх хамгийн магадлал өндөртэй нөхцөл байсан учир тэрээр нацист германы дайны хамгийн гол коммандлагч нар цугларсан өрөөнд бөмбөг тэслэхээр шийдсэн.

Тэрээр гар цүнхэндээ хоёр ширхэг бөмбөг хийн маш хатуу хамгаалалтын бүсийг давж уулзалтын өрөөнд орж чадсан хэдий ч нэг бөмбөгийг нь идэвхжүүлж амжаагүй байна. Түүнийг Гитлерийг устгамагц бусад хуйвалдагсад төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авахаар бэлтгэл армийг бээлэн байдалд байлгаж байсан. Штауффенберг бөмбөгийг ширээн доор байрлуулан гарч явсны дараа дэлбэрэлт болох үед Гитлер зузаан модон ширээний дээр тонгойн бараг хэвтэх шахуу газрын зурган дээр юм заан ярьж байсан учир бараг огт шархдалгүй өнгөрч Гитлерийн дэглэмийг унагах гэсэн ээлжит оролдлго бүтэлгүй болж үүнд оролцсон хүмүүс бүгд баригдаж нэг өдрийн дараа буюу 1944 оны 7-р сарын 21 буудуулан цаазлуулсан.   
                                                                             
 
Штауффенбергийн цээж баримал



 
Бөмбөг дэлбэрэх үед Гитлерийн өмсөж байсан өмд



Мусолини Гитлер хоёр бөмбөг дэлбэрсэн өрөөг үзэж байгаа нь


Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.