Манай хоккейчид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Бэнди хоккей буюу бөмбөгтэй хоккейн ДАШТ Швед улсад болж,  өндөрлөв. Тэмцээний B ангилалд өрсөлдсөн Монголын баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Японыг 6:5 онооны харьцаагаар хожлоо. Энэ бол Монголын багийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ангиллын ДАШТ-ээс хүртэж буй анхны медаль. Манай хоккейчид хагас шигшээд Канадад 4:3-аар харамсалтай хожигдсон юм. В ангиллын аваргын төлөө Канад, Унгарын багууд шалгаран үлдсэн.


Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий А ангилалд ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус, Казахстаны багууд өрсөлдөж байна. Харин В ангиалалд Канад, БНХАУ, Чех, Унгар, Япон, Монгол зэрэг арван орон багтсан юм. Манай хоккейчид Япон, Унгар, Украины багуудтай нэг хэсэгт багтсан бөгөөд хэсгээ 100 хувийн амжилттайгаар тэргүүлсэн. Улмаар шөвгийн наймд нөгөө хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Голландтай таарч, 6:2-оор хожсон ч Канадад 4:3-аар дийлдлээ. Гэхдээ хэсэгтээ 7:0-оор хожсон Японы багтай хүрлийн төлөө тоглосон ч ялалт байгуулж чадлаа.

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • UUr hurchihlee. 2017-02-04 03:50:30
    manaih zuv medeeelel ugch boldoggui yumuu. Unshihaar angilal bish A, B heseg (group) bolson yum bish uu? Angilal geheer uor zuil shuu dee.
    99.227.225.249
    Мэдэгдсэн Хариулах
  • болж л байна шүү дээ 2017-01-29 14:08:41
    бүр их амжилтыг хүсье ээ
    49.0.207.149
    Мэдэгдсэн Хариулах