Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саналаа өглөө
Ардчилсан намын шинэ даргыг сонгох сонгууль өнөөдөр болж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 12:00 цагт Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын байранд хүрэлцэн ирж саналаа өглөө.

 Тэрбээр, "Өнөөдөр АН-ын даргын сунгаа болж байна. Юуны өмнө манай намын гишүүд намынхаа даргын сонгуульд идэвхитэй оролцоорой. Таны өгч байгаа саналууд өнөөдөр зөвхөн АН-ын даргын сонгож байгаа сонголтоор зогсохгүй цаашдаа Монголын хөгжил, хувь заяаг шийдэх ийм түүхэн сонголт шүү. Та бүхэн яараарай. Сайн дэмжицгээгээрэй" гэв.

 Ардчилсан намын даргын сонгуулийн санал авах ажиллагаа орон даяар нэгэн зэрэг 07.00 цагт эхэлж үдшийн 22.00 цагт дуусах юм.
 
Нийт 21 аймаг, 330 гаруй сум, нийслэлийн есөн дүүргийг хамарч байгаа энэ удаагийн сонгуульд 160 мянга орчим гишүүн саналаа өгч, шинэ даргыг сонгож байгаа билээ.
 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.