“Цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлага ихээр иржээ
Өнгөрсөн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнөөс эхэлж, цаг агаар эрс хүйтэрч, цасаар шуурсан. Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын газарт “Цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлага олноор хүлээн авсан байна.
Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн Мухар гэдэг газар иргэн Ө / 40 настай, эрэгтэй/ өчигдөр 18:00 цагт малдаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 4 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 3 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Ө /40 настай, эрэгтэй/ өөрөө гэртээ ирсэн тул эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн Сайрын худаг гэдэг газар иргэн С /49 настай, эмэгтэй/ өчигдөр малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага 23:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирж, 7 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 14 иргэн, 3 автомашинтай, нийт 21 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрлийн дүнд өнөөдөр 06:18 цагт тус багийн Цант гэдэг газраас эсэн мэнд олсон байна.
Хэнтий аймгийн Мөрөн сумын Хэрмийн дэрс гэдэг газар иргэн Б /40 настай, эрэгтэй/ өчигдөр 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгойгийн аврагчид эрэн хайх зохион байгуулж байгаа аж.
Дорнод аймгийн Матад сумын Ялалт багийн Ямаатай салаа гэдэг газар иргэн Г /28 настай, эрэгтэй/ өчигдөр 15:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад гэрээсээ баруун урд зүгт 50 км газарт иргэн Б-ийнд эсэн мэнд байхад нь олсон байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Нумтын даваа гэдэг газар иргэн Д-ийн эзэмшлийн 1 зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага өнөөдөр үүрийн 04:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Онцгойгийнхон ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Майдлаг багийн Хөшийн-Ам гэдэг газар иргэн Г-ийн эзэмшлийн 2 зорчигч бүхий бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлага өчигдөр 15:38 цагт ирж, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргажээ. Гэвч автомашин нь явах боломжгүй болсон тул газар дээр нь орхиж 2 иргэнийг аюулгүй газарт хүргэж өгчээ.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужиган багийн Могой мод гэдэг газар иргэн Н-н эзэмшлийн улсын дугаартай 4 зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага өчигдөр 14:55 цагт ирж, нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 4 иргэнийг аюулгүй газарт хүргэж автомашиныг цаснаас татан гаргасан байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-01 14:29:13
    Амьдралд хүн төөрий гэж төөрөх биш хэнд ч тохиолдох гамшиг хэнд ч ирэхийг хэн ч мэдэхгүй учир зовсон аварсан нэгнээ хэл амаар муу хэлэхгүй бай даа
  • Хямралаас хурдан гарцгаая. 2017-01-29 11:25:13
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Бат 2017-01-29 07:26:45
    Одоо цасан суучих машинаар хөдөө яваад л татвар төлөгчдийн мөнгөөр татаж гаргаад л нэг ажил хийсэн болж нэг нь ажил олгогч юм биздээ