Онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа
Дархан, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар болон  ихэнх нутгаар өнөөдөр /2017.01.28/ цас орж, цасан шуурга шуурч халтиргаа гулгаа үүссэн, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Иймд жолооч нар олон улсын болон улсын чанартай авто замаар зорчихдоо тээврийн хэрэгслийн манан олон аваарын гэрлийг асаан замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас анхаарууллаа.

Мөн онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд цаг агаарын болон замын нөхцөл байдалд тохируулан хурдны хязгаарыг зөрчихгүйгээр хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг заавал хэрэглэх, гэрэл шилжүүлэх болон гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг санууллаа.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.