АН-ын дарга хэн болохыг маргааш шийднэ
Ардчилсан намын даргын сонгууль 2017 оны нэгдүгээр сарын 29-ны ням гараг буюу маргааш орон даяар нэгэн зэрэг явагдана. Санал хураалт 10:00-22:00 цаг хүртэл явагдах юм.
 
АН-ын даргын сонгуульд Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг,  Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын таван хүн нэр дэвшиж, бүтэн сарын турш Монгол орноо тойрч, мөрийн хөтөлбөр, зорилго чиглэлээ намын гишүүд, дэмжигчиддээ танилцуулсан билээ.
 
Тэгвэл АН-ын даргын албан тушаалд хэн сонгогдох нь маргааш шийдэгдэх гэж байна. Намын даргын сонгуулийг УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаатай ижил зарчмаар явуулах бөгөөд АН-ын гишүүд өөрийн харьяалагдах аймаг, дүүрэг, сумын намын хорооны санал авах байранд очиж, саналаа өгнө. 
 
Түүнчлэн санал хураалт дууссаны дараа саналыг гараар тоолох гэнэ. Саналаа өгөх эрх бүхий намын гишүүд саналаа өгөхдөө санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, саналын хуудас бөглөж, зориулалтын битүүмжилсэн хайрцагт саналын хуудсаа хийнэ. 
 
Мөн санал өгсөн гишүүн бүрийн хуруун дээр тусгай тэмдэглэгээ хийх ажээ. Дашрамд дурьдахад, АН-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй гишүүд намын даргын сонгуульд санал өгөх эрхгүй гэнэ.
 
Ингээд нийслэлийн дүүргүүд дээр гишүүдийн санал авах байрны жагсаалтыг хүргэж байна. 



 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бop 2017-01-29 07:30:11
    ard n baychuud nuugdaj bgaa gantumuriig gargaval nuguu garsan utsan huuheldei n ergeed tedendee l uilchlene dee
  • asd 2017-01-29 03:30:09
    gantumriig songoh gej buh shataara luuvir ybagdaj bna. buu songooroi erdene hamaagui deer hiisen yumtai hiih atulevlgeetei hun shuu
  • bishee  2017-01-28 16:36:30
    nusaak zandan bol bishee salia ni arilaagui huuhed ingej l baidag yum amidral ayndaa surgaad ogno doo
  • muusain opsorchid,ardchilsan ner barisan 2017-01-28 15:14:20
    Hanch baisan ardchilsan nam bol hogiin tantan?Ta nargyigeer yyr zaich medne!tanai nam daldraad egeech!!!!
  • Хүн амины гэмт хэрэгтэн Эрдэнэ 2017-01-28 14:56:12
    Хүн амины гэмт хэрэгтэн Эрдэнэ, Монголын боловсролоор тоглосон Гантөмөр 2-ыг яасан ч гаргаж болохгүй шүү.
  • bold 2017-01-28 14:55:43
    Batzandangaas busad ni Bayartsogtiin hamsaatanguud. BATZANDANG demjeerei
  • Иргэн 2017-01-28 14:16:37
    Батзандангаас бусад нь бохир улс төр МАНАН-гийн БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ! ГОК-ийн луйврыг мэдсэн л байж таараа?
  • Зочин 2017-01-28 13:59:00
    Луйварчингууд ялгаагүй. Монголд нам хэрэггүй
  • Батаа 2017-01-28 07:20:27
    Батзанданг дэмжээрэй