О.Насанбурмаа мөнгө, Э.Гантуяа, Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Красноярск хотноо Олимпийн хошой аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт тэмцээн өчигдөр/01.27/ эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас О.Насанбурмаа мөнгө, Э.Гантуяа, Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

58 кг-ын жинд Э.Гантуяа нэгдүгээр тойрогт С.Цэрэнчимэдийг 9:7, хоёрдугаар тойрогт оросын бөх Ходижат Муртазалиеваг 10:0 онооны харьцаагаар ялав. Улмаар хагас шигшээ барилдаанд киргизийн бөх Айсулуу Туныбековад цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө оросын бөх Мария Матушенког 7:0 хожжээ.





69 кг-ын жинд О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт оросын бөх Юлия Максимоваг 6:0, хоёрдугаар тойрогт Ш.Түмэнцэгийг 8:3 онооны харьцаагаар ялсан. Улмаар шигшээ барилдаанд оросын бөх Ксения Бураковаг цэвэр ялж, алтан медалийн төлөө барилдаанд АНУ-ын Тамира Менсахтай барилдаж 4:8 онооны харьцаагаар дийлджээ. Ийнхүү О.Насанбурмаа нь тус тэмцээний хошой мөнгө, алт, хүрэл медальт бөх боллоо.


Мөн энэ жинд Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт оросын бөх Анастасия Братчиковаг цэвэр ялж хоёрдугаар тойрогт О.Насанбурмаад 3:8 онооны харьцаагаар хожигдсон. Ингээд дагах барилдаанд Юлия Максимоваг 10:0 онооны харьцаагаар буулган авч хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Ксения Бураковаг 12:5 онооны харьцаагаар ялжээ.

Өнөөдөр тэмцээний эрэгтэй 61, 86, 125 кг, эмэгтэй 53, 55, 63, 75 кг-ын жингийн барилдаан болно.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-28 15:45:26
    Ирэх сонгуульд ерөнхийлөгчөөр эмэгтэй хүнээ сонгое.Эрчүүд нь нэг бол мөнгөнөөсэсвэл авгайд,эсвэл аймхайгаасаа эх орноо худалдаад дуусах нь.
  • зочин 2017-01-28 15:42:35
    Өнөө олон аварга заан гарьдтан-махан хүүдийнүүд байдаггүй,бүх юм өрх гэр толгойлсон эмэгтэйчүүдийн нуруун дээр ирж дээ.