Нутгийн зүүн хагаст цас орж, шуурна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Нэгдүгээр сарын 28-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нийт нутгаар үүлшинэ.  Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр,  зүүн аймгуудын ихэнх нутаг,  төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс  голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 20-25 градус,  Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 21-23 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.