Агаарын бохирдлыг бууруулах гурван сарын төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын долоодугаар хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай хэлэлцэж, нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөөг батлав. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд НИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал хэлсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон “Нийслэлийн утааны 30 хувийг үйлдвэрлэж байгаа нам даралтын зуухтай тэмцэх хэрэгтэй. Нийт нам даралтын зуухны 56 хувь нь хувийн хэвшлийн, 44 хувь нь төрийн өмчийнх. Төр, хувийнх гэж ялгалгүй бүгдийг нь шүүлтүүртэй болгох хэрэгтэй. Утааны эсрэг бид дорвитой, зоригтой ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа “Амины орон сууцны дулаалгын асуудалд анхаарах хэрэгтэй. Улаанбаатарт байгаа 112 мянган амины орон сууц дулааны алдагдал их байдаг. Үүнээс хойш дулаалгын стандарт хангаагүй амины орон сууц барихыг хориглох хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон шийдвэр юм” гэсэн санал хэллээ.

“Агаарын бохирдлыг бууруулахад бид хамгийн гол нь хөршийн холбоотой хамтарч ажиллах хэрэгтэй. Иргэд хоорондоо нэгдэж, бүлэг хоршоо байгуулаад агаарын бохирдол үүсгэхгүй шийдэл олбол хот дэмжиж өгөх хэрэгтэй” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар ярив.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан “Бид шийдэл хайж, үр дүн хүсч байна. Хамгийн түрүүнд нам даралтын зууханд шүүлтүүр тавих нь маш чухал ажил. Үүнийг хэрэгжүүлье. Засаг даргын гаргасан 3 захирамжийг дэмжиж, ажил хэрэг болгоё” гэлээ.

 “Сургууль, цэцэрлэгийн дулаан, техникийн шинэчлэлийн ажил хийх талаар төлөвлөгөөнд оруулж өгмөөр байна. Өнөөдрийн байдлаар төвийн дулаанд холбогдоогүй 40 сургууль, 50 цэцэрлэг бий. Мөн 20 хувь нь модон цонхтой. Хэрвээ сургууль, цэцэрлэгүүдийг төвийн дулаанд холбовол жилдээ 4-5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой” гэж НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал саналаа хэлсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар ч агаарын бохирдолд хүүхдүүд хамгийн ихээр өртөж, хохирч байгааг хэлээд “Сургууль, цэцэрлэгийн анги танхимд шүүлтүүр тавих хэрэгтэй. Үнийн хувьд сайтар судлах нь зөв” гэсэн санал гаргав. Төлөөлөгчдийн гаргасан зарчмын бүх саналыг төлөвлөгөөнд тусгахаар болж, санал хурааснаар нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөө батлагдлаа.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хуралдааныг хааж хэлсэн үгэндээ “НИТХ-ын ээлжит хуралдаанаас хотын агаарын бохирдлыг бууруулах, улмаар цэнгэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар сайтар хэлэлцэж, нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөөг баталлаа. Энэ бол хотын хөгжлийн өнөөгийн шаардлага, иргэдийн эрх ашигт нийцсэн чухал шийдвэр боллоо гэж бодож байна. Хурлын төлөөлөгчид хэлэлцсэн асуудалд нухацтай хандаж, олон санал гаргаж, тус хуралдаанд танилцуулсан төслийг улам сайжрууллаа. Хурал шийдвэр гаргахдаа дүүрэг, хороо, хэсгийн төлөөлөл, оршин суугчдын санал бодлыг сонссон нь зохих үр нөлөө үзүүллээ гэж дүгнэж байна.

Хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн өмнөх жилүүдийн үйл ажиллагаа, түүний үр дүнгээс бид сургамж авч, хотын агаарыг цэнгэгжүүлэх цогц бодлого, зоримог арга хэмжээг төлөвлөлөө. Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тал бүрээр хамтран ажиллахыг нийслэлийн нийт байгууллага, оршин суугчдад уриалж байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dd 2017-01-30 04:38:53
    kuiee ovooo sh de ene neg hun zailuul dandaaa l muu heluulj bdiin.odoo ch ugaasaa hiideg hun l chichluuldiim doo
  • zochin 2017-01-30 03:12:57
    Sandui chamaig demjij bga shuu Ene erchee bitgii aldaarai
  • zochin 2017-01-30 03:09:13
    Аав нь ч их мундаг хүндээ Цэндсүрэн гуайн хүү сайн л хүн байх ёстой
  • Irgen 2017-01-29 14:27:53
    Zorigtoi alhamuudiig hiih heregtei. Huduu amidrah nohtsoluudiig mash sain bii bolgoh heregtei. Ter utaagui zuuh gej mungu ursen humuused hariutslaga toots
  • Зочин 2017-01-29 06:35:42
    Сайхан зоригтой ажиллаж байна амжилт
  • Ddd 2017-01-28 15:17:02
    Utaanii tuluuu shat shatandaa temtsej ajil jereg bolgoj bgad bayrtai bn.urid jiluuded hezee ch iim ajiluud hiigdej bgagui n haramsaltai
  • hi 2017-01-28 14:58:36
    Sandui dargadaa amjilt husie. Utaa bol shiideh yostoi asuudliin neg mun bilee. Hot sudlalaar mergeshsen hunii huvid hotiinhoo hugjlii tuluu bdagt bayarlaj bna. ...
  • boljdeee 2017-01-28 12:39:02
    utaanii asuudliig zowhon utaa garsan ved yarih hiih heregtei shvv utaagvi ulaanbaatariin toloo sain ajillaarai sandui amjilt
  • zochin 2017-01-28 12:34:39
    tsagaa olson zuw zuil hiij chaddag l hvn bgaam daa Sandui
  • дэмжигч 2017-01-28 12:23:36
    энэ Сандуй их зөв хүн юм шиг санагддаг
  • zochin 2017-01-28 12:20:00
    mundag bn
  • zochin 2017-01-28 12:19:42
    Sanduidaa ilvv ih ajliin AMJILT hvsey
  • zochin 2017-01-28 12:12:49
    owooshdeee odooo zow yrij bn ajiliin amjilt
  • Лхамсүрэн 2017-01-28 12:08:55
    хотын агаарыг цэнгэгжүүлэх цогц бодлого-ийг би маш их дэмжиж байна Сандуйн багт амжилт хүсье
  • monh 2017-01-28 12:08:37
    ajilaaa meddeg hun oor ymaa ajilt
  • zochin 2017-01-28 12:05:59
    hariutslagatai ajillarai sandui
  • bold 2017-01-28 12:04:06
    zow bodlogo bolowsruulj ehluulsen ajildaa ezen bolj ajilaarai amjilt
  • zochin 2017-01-28 12:02:10
    salhi sandui 2 utaanii esreg bodlogo bolowsruulj bndaaa
  • zochin 2017-01-28 12:00:07
    Ih l yum hiij haragdah yum. Ene hvnee Mongoliin ard tvmen sain demjeerei. Mongolchuud ewtei baihdaa hvchtei dee
  • zochin 2017-01-28 11:54:56
    Нийслэлийг ёстой хүн шиг авч явж байгаа шүү, Сандуй
  • zochin 2017-01-28 11:53:33
    Ve tengiin zaluu gehed uridinii vhernvvdees deer yum daa. ilvv ihiig amjuulj ajillana shv Sandui
  • zochin 2017-01-28 11:46:10
    amjilt husie Sandui duudee
  • zochin 2017-01-28 11:44:35
    zaluu humuusee demjnee
  • Zochin  2017-01-28 11:42:20
    Amjilt husie bodoj sanaj bgaa ajlaa zaaval hiigeerei
  • zochin 2017-01-28 11:37:02
    ene chuulganiig uzsen.ih l zuv yariatai zaluu bn lee ene sandui huu chin.chamd ajliin undruus undur amjiltiig husen eruue.
  • zochin 2017-01-28 11:29:51
    surguuli. tsetserlegt shuultuur tavina gedeg sanaa uneheer zuv shiidel baina.amjilt
  • zochin 2017-01-28 11:26:50
    chadvarlag zaluuchuud garch irsend bayartai baigaa shuu.Sandui chi chadnaa.
  • Бат 2017-01-28 11:24:19
    За сайн байна шүү. Энэ л асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байсан юм.САНДУЙ ажлын амжилт хүсье.
  • zochin 2017-01-28 11:20:53
    Sanduidaa ajliin amjilt.Ali ert iim l udirdagchtai boloh baisiin.
  • zochin 2017-01-28 11:17:38
    hiih gej baigaa. hiisen negnee demjij surtsgaaya ene zarim neg comment bichsen malnuudaa .Sandui zaluu hun gehed uneheer erch huchtei bn.amjilt uragshaa
  • Дамба 2017-01-28 11:16:59
    Niislel chamd itgej bga shuu Sandui
  • irgen 2017-01-28 11:14:35
    ajilaa sain hiigerei argahemjee awchbgaachni zow shuuu
  • Irgen 2017-01-28 11:11:28
    3 sariin daraa heregjilt mash sain bolj, ene gazriin naimaachin lh ajil hiisen dungee tom luivarchin mulgur enhbolddoo tailagnana.
  • shalgaach 2017-01-28 06:46:39
    Ene huiten turhtei gazriin naimaaching huuj yvuulaach.
    • gegee 2017-01-28 15:06:46
      Yumiig boditoor haraarai hu. Bid negniigee hezee ch eldveer helj boliishtee. Ur dung har. Turuulj duugarsan huhuunii am huldunu gedeg ug bnaa bna tsaana chini
  • ZOCHIN  2017-01-28 03:45:28
    avilgachin SANDUI TA 60 TERBUMAA BOSGOSON BOL 10 HUVIIG N YDUU IRGEDDEE ZUGEER OGOOREI.BURHANII ZARLIG SHUU.
    • guest 2017-01-28 15:11:57
      Er ni bol itgej songoson irgediinhee itgeliig aldahgui ajillana gedeg ih judag shuu. Ene turd judagtai hum hovordson. Sandui dargiig ih judagtai hun boddog shu...
  • ард 2017-01-28 03:29:26
    үгүй тэгээд аргаарын бохирдол гэдэгт нарийн тоос, хүний өтгөн, шингэн хамаагүй юм үү???
  • r 2017-01-28 02:55:54
    3 sarii daraa nuurs tuleh shaardlagagui blno