МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Л.Нинжжамцыг томиллоо

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг шалгаруулах сонгон шалгаруулалт явагдаж Үндэсний зөвлөл шийдвэрээ гаргалаа. Олон нийтийн дунд нээлттэй зарлан явуулсан сонгох шалгаруулалтад есөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс Лувсандашийн Нинжжамц олонхийн саналыг авч Ерөнхий захирлаар томилогдлоо.

Үндэсний зөвлөлд битүүмжлэн ирүүлсэн есөн нэр дэвшигчийн материалтай  ажлын хэсэг танилцаж, сонгон шалгаруулалтыг явуулжээ. Эхний  шатны сонгон  шалгаруулалтаас Б.Ундраа, сэтгүүлч Д.Цондовдорж, Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нинжжамц нар тунаж үлдсэн юм. Ингээд нууцаар санал хураалт явуулж, ерөнхий захирлыг шалгаруулсан байна.


Лувсандашийн Нинжжамц нь хууль зүйн ухааны магистр, Гадаадын  орнуудад  олон нийттэй харилцах чиглэлээр сурч  төгссөн, Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажилласан туршлагатай.  1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2009-2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, 2011-2016 оны зургаадугаар сар хүртэл “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нинжээ 2017-01-29 01:52:08
    Баяр хүргэе! Хамт олныхоо итгэлийг дааж яваарай
    103.9.90.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zzzzzzzo 2017-01-28 07:48:05
    Asranjiin gazart essen xydalch Ninjjamts aggai nexergvi baij VR SHILJVVLEN cyylgaj xvvxedtei bolcon Egch Bolormaa hi bie vnelegch Ninjjamts nexergvi baij nexert...
    202.9.40.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Чук 2017-01-28 06:53:35
    Нэг ч гэсэн байгууллагын даргыг намын томилгоогоор биш сонгон шалгаруулалтаар явуулсанд баяр хүргъе.
    202.21.106.141
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-01-28 05:32:24
    er suvtei umnuud ni haachsiin be?
    202.179.24.139
    Мэдэгдсэн Хариулах
    • . 2017-01-28 07:13:56
      Эр сүвтэйнүүд нь хариуцлагагүй, сагсуу, залхуу учраас гологдол бүтээгэдхүүнүүд!!!!
      150.129.143.165
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-01-28 05:22:07
    Гадаад орнуудад олон нийттэй харилцах чиглэлээр сурч төгссөн гээд яагаад булзааруулаад байгаа юм? Хуурамч дипломтой юм биш биз?
    182.160.5.255
    Мэдэгдсэн Хариулах
  • taraamp 2017-01-28 04:54:41
    dandaa huuhnuud tomildog moda bolvoo
    66.181.189.68
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2017-01-28 03:24:16
    иргэн гэх чамбай чанар дутдаг болтой доо, засчихвал зүгээрсэн
    49.0.185.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-28 02:46:31
    Bayar hurgey. Mundag chadvar lag busgui shuu. Amjilt husie
    202.9.43.223
    Мэдэгдсэн Хариулах