Легионерууд залуучуудын шигшээг хожлоо

МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний Бүх оддын тоглолт өчигдөр эхэллээ.

Бүх оддын тоглолтын эхний өдөр Үндэсний лигт хүчин зүтгэж байгаа АНУ болон БНАСАУ-ын легионеруудын баг Монгол улсын оюутан залуучуудын шигшээтэй өрсөлдөв. Манай багийн залуусын хувьд анх удаа нэг баг болон талбайд гарсан юм.

Тоглолтын эхнээс хурдтай, хүчтэй, тэсрэлттэй легионеруудын баг тэргүүлсэн. Гэхдээ манай залуучууд хоёр, гуравдугаар үед онцгой тоглолт үзүүлэн онооны зөрүүг ойртуулсан юм.  Улмаар дөрөвдүгээр үед легионеруудын баг сайн тоглож, өрсөлдөгчөө 113:108-аар хожсон юм.

Тус тоглолтын "ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ"-оор Архангай Алтан Дорнодын Дайчид багийн тоглогч Роберт Тюрнер шалгарлаа. Тэрбээр 19 оноо авсан юм.

Гурван онооны шидэлтийн тэмцээнд Монгол улсын оюутан залуучуудын шигшээ багаас Б.Батзолбоо, Г.Болд, Э.Ариунболд, БНАСАУ-аас Ким Чонь Ил, Ким Чоль Мёнг, Чой Рю Ри, АНУ-аас Роберт Тюрнер, Аллен Томас, Карл Блэйр нар оролцсоноос БНАСАУ 36 оноотойгоор түрүүлж, Монгол улсын Залуучуудын шигшээ баг 35 оноо, АНУ-ын баг 20 оноо авлаа.

Ур чадварын тэмээнд холбогч болон төв тоглогчид өрсөлдөж, БНАСАУ-ын шигшээ багийн ахлагч, Эрдэнэт Икон багаас Үндэсний лигт хүчин зүтгэж буй Сим Кум Бёл түрүүллээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.