Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдыг  сонгон шалгаруулна
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт болох гэж байна. Тус сонгон шалгаруулалт энэ сарын 29-нд ҮБТДС-д 10:00-13:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм байна.

Багш нарын материалыг нэгдүгээр сарын 28-ны 18:00 хүртэл МЖБХ-нд хүлээн авах бөгөөд дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

-Өргөдөл,

-Намтар,

-Төрийн албан хаагчийн анкет-

-“Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-дзаасан шаардлагыг хангаж буйг харуулах нотлох баримтууд,

БСШУС-ын  тушаалаар  батлагдсан “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-д заасан шаардлагыг хангасан жүдо бөхийн дасгалжуулагчдыг дээрх сонгон шалгаруулалтад оролцохыг уриалжээ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.