Б.Бат-Эрдэнэ: Малын удам угсаа, үржлийн асуудал чухал
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалд: Монгол мал нь эх газрын эрс тэс уур амьсгалын хатуу ширүүнд дасан зохицож байгалийн шалгарлыг мянга мянган жилээр даван туулж ирсэн, өвөрмөц шинж чанартай, биологийн болон генетик нөөцийн хувьд дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй үндэсний генетик нөөц аж.

Иймд малын генетик нөөцийн талаар баримтлаж буй дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлт, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдан Монгол Улсын олон улсын гэрээ конвенци, бусад хууль тогтоомжид нийцүүлэн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн малын удмын санг хамгаалахтай холбоотой зохицуулж байсан харилцааны хамрах хүрээг өргөтгөж нэрийг нь өөрчлөн тодорхойлж бие даасан хуулиар зохицуулахаар хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулжээ. 

Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг тогтвортой хадгалах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж бүрдэнэ гэж үзэж буй юм байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг, Ц.Гарамжав нар хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ малын удам угсаа, үржлийн асуудал чухал тул хяналт бүртгэлжүүлэлтийн асуудалд онцгой анхаарч цогцоор нь шийдвэрлэх, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн малчдад малын удмын санг хамгаалах талаар мэргэжил арга зүйн зааварчилгаа, мэдээлэл, мэдлэг олгох асуудлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах асуудлыг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгөх нь зүйтэй, УИХ-ын гишуүн Ц.Гарамжав ажлын хэсэг хуулийн төсөлд тусгагдсан гадаад үг хэллэг нэр томьёо, зарчмын саналууд төслийн боловсруулалтад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргажээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-19 17:12:32
    Мангар
  • Зочин 2017-01-29 09:22:38
    Мал эмнэлэгийн шинжлэх ухаан мэддэг юмнууд байнө уу та нарт
  • мх хурал 2017-01-27 16:16:54
    их хурлын гишүүд монголын хөрөнгийг гадаад оронд байрлуулж монгол орноо санхүү, эдийн засгийн хямаралд орууллаа