АТГ-аас Гаалийн Ерөнхий газрын даргад албан бичиг хүргүүллээ

АТГ-аас Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт ажиллаж, тус газрын албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.

Шалгалтаар 6 албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого болон эзэмших эрх бүхий газар, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцаа, тээврийн хэрэгсэл мэдүүлээгүй, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус тухайн мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэрийг бүрэн гүйцэт тайлбарлаагүй зэрэг зөрчил гаргасныг тогтоожээ.

Иймд АТГ-аас Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад зөрчил гаргасан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах зэрэг хариуцлага тооцуулах тухай албан бичиг хүргүүлсэн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Кочин 2017-01-28 14:09:10
    Угаасаа л гар хардаг хэцүү гарууд. Мөнгө голохгүй авж л байвал болно доо. Харин Замын Үүдийнхэн бол ханш өндөр. Тийш явах гэж хотод татвараа төлдөг. Бүгд мэднэ
  • Chance@XXK 2017-01-27 13:34:30
    Ta online mail haygaara beleg awahiig husch bna uu ? Sertificattai bonustai beleg http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Regis...
  • zochin 2017-01-27 10:27:09
    manai Mongol yer ni shiitge shiitge bas dahin shiitge l bolj dee... avilgal avdag humuus ni avilgalchdyn esreg temtsene gedgiig ch bas oilgohgui baina