Г.Ганбаярыг “Нигүүлсэл” алтан медалиар шагналаа

Галын аюулаас дөрвөн хүний амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэсгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр МУЗН-ээс "Нигүүсэл" алтан медалиар шагнаж, таван ханатай гэр, гал тогооны иж бүрэн хэрэглэл бэлэглэв. МУЗН-ийн "Нигүүсэл" алтан медаль нь байгалийн гамшиг, гэнэтийн осол, сүйрлийн үед аюулд өртсөн хүмүүст тусалсан иргэнд олгодог шагнал юм.

Ахлах дэслэгч Г.Ганбаяр хэлэхдээ  “Хүний амь нас аварч, хүмүүнлэг үйлс бүтээсэн хэмээн надад МУЗН-ийн нэр хүндтэй шагнал хүртээсэнд баярлаж байна. Цагдаагийн ажилтны хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ биелүүлсэн. Тухайн үед би ажилдаа явж байсан.  Гэтэл амбаар шатаж, утаа олгойдож харагдсан. Хашааг давж ороод байшингийн цонхийг хагалахад хар утаа гарч, амьсгал боогдох шинжтэй байв. Байшин дотор хүн байгааг мэдээд явж орсон. Тэнд байсан 4 хүний амьсгал боогдож эхэлж байв. Тэгээд цаг алдалгүй тэднийг байшингаас гаргаж чадсан. МУЗН-ийн бэлэглэсэн монгол гэрийг хорооныхоо  эмзэг бүлгийнхний цэцэрлэгт хандивлах хүсэлтэй байна. Цаашид өргөсөн тангарагтай үнэнч байж, хүн хүндээ туслах, дэмжих сайхан сэтгэлийг эрхэмлэж явна” гэв.

Мөн МУЗН-ээс галд байшингаа шатаасан тус  дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ц.Найманжинд иж бүрэн гэр, дөрвөн хүний хөнжил, гудас болон бусад хүмүүнлэгийн тусламжийг энэ үеэр өгсөн байна.

Б.Орхон


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-28 14:11:25
    Цаашид өргөсөн тангарагтай үнэнч байж, ККК. Тангарагтаа гээчээ лалараа, пиздааааа
  • Bayar hyrgeh ch bagadana! 2017-01-27 09:47:26
    saihan setglten ene meteer tym tymeer nemegdeh boltygai!!!saihan hereg syy!!!Mongolchyyd aa!!bid iim l ard tymenii yrgeljilel yum syy dee!!!